Тэр уулзах өдөр нь ядаж Жимин төрсөн өдрөөр буюу өнөөдөр. Аав, ээжид тэдэнтэй муудсанаа хэлээгүй болохоор бэлэг авч өгөх ёстой байх. Хичээл тараад ээжтэй бэлэгэнд явахаар болсон.
Ахтай цуг гэрээс гарлаа. 5хан минут хоцорч гарч ирсэн биш сургууль дээр очин очитлоо ахаар үглүүллээ.
Ах "Чи ер нь эмэгтэй хүн мөн юмуу. Нүүр амаа ч будаагүй байж яагаад ийм удаан юм."
"Ахаа гуйя өнөөдөр оройны болох зүйлээс болж толгой өвдөж байхад та ядаж болиод өгөлдөө гуйя."гэсээр гошгоноход ах толгой сэгсрээд "Бүтэхгүй ээ ингэж их унтаад босохгүй бол чи эхнийхээ өдөр л хадам ээждээ хөөгдөнө шүү."
"Хадам ээжгүй болоход л болоо юм бишүү тэрэнд чинь та юунд нь санаа зовоод байгаа юм."
Ах"Гэрт ирж унтаад ядаргаа болоод байв гэж л санаа зовж байна."ашгүй нэг юм сургууль дээр ирлээ. Тэд сургуулийн арын зогсоолд хүлээгээд зогсож байлаа. Би шууд машинаас бууу тэдэндээр очиод "Та нар энэ найздаа хэлж байгаа ч эр юм байж битгий үглэж бай муухай байдаг юм гээд."гэсээр сургууль руу ороход Чанёол миний мөрөөр тэврээд"Сухо чи яах гэж энэ нэг өөдөсхөн юмийг загинаад үглээд байдаг байнаа."
Сэүн харин нөгөө мөрөөр тэврээд"Харин тийм зүгээр ийм эгдүүтэй амьтныг." тэд намайг юу гээд байна аа.
Тэр хоёрыг түлэхээд"Хөөе та нар одоо юу гээд байгаа юм. Эгдүүтэй, жоохон гэнээ наад үг чинь надад тохирох үг биш. Тэглээ ч ийм халуухан биетэй охинд наад эгдүүтэй гэдэг үг чинь зохихгүй."
Жунин "Халуухан охидууд өндөр байдаг байхгүй юу" гэхэд нь би"Намхан ч байж л байгаа биздээ."
Жундэ"Би лав харахгүй л байна шүү."
Гэхэд нь би хөмсгөө зангидаад "Тэгвэл би уурлалаа шүү. Энэ удаад ахын тэврэлт ч нэмэргүй л бол....." гэж арагшаа харж ярьж явсаар байгаад нэг хүнийг мөргөөд уначихлаа.Бэкхён намайг татаж босгоод "Зүгээр үү."
"Тиймээ зүгээр."гэсээр мөргөсөн хүнлүүгээ харвал Жонгүг зогсож байлаа үгүй ээ бүгд зогсож байна би Жонгүгийг мөргөчихсөн бололтой. Тэдэнлүү харж зогсоход тэд зүгээр л яваад өглөө. Зүгээр эсэхийг минь ч асуусангүй. Намайг тойроод л яваад өгчихсөн. Үнэндээ би анзаараагүй л болохоос сүүлийн хоёр хоног буюу тэр өдрөөс хойш тэд надтай юм ярих гэж оролдоогүй юм байна.
Намайг тэдний араас харж зогсоход Минсок"Ядаж зүгээр үү гээд асуучихаж болдоггүй юм байхдаа. Зүгээр биздээ."

YOU ARE READING
🏫Ахлах сургууль🏫
Fantasía~Чамд эрэгтэй найз байгаа юу?~ ~Надад чиний бодсоноос их бий~