10

242 41 102
                                    

-Би чамайг ярилцаад тохиролц гэсэн болохоос биш биендээ оруулаад хүлээн зөвшөөр гэж хэлээ юу?? гэсээр Кихён өрөөгөөр нэг чанга дуугарахад Чангкюн яг л мэдсэн мэт тайван зогсож байх нь тэр.

Тоглолт дууссаны дараа Кихёний сэтгэл их л хөдөлсөн байсан боловч нуруун дээр нь байх хар сүүдэр алга болсныг хараад тэсэлгүй ийн дэлбэрчээ.

-За, тайвшир. Тэр үхчихээгүй байна шүү дээ? гэсээр Хёнвон ууртай Кихёнийг мөрнөөс нь бариад аль болох хөдөлгөөнгүй байлгах гэж хичээнэ. Гэвч Кихён өөрийн алдарт алганы амтыг Чангкюнд мэдрүүлэхийг хүсч байлаа.

-Та ярилц гэсэн биздээ? Би оролдсон. Гэтэл ... тэр өөрөө л... бас ямар ч хор хийхээргүй байсан болохоор нь л... гэсээр болсон үйл явдалд тайлбар хийхийг оролдох ч Кихёний нүд бүр дүрэлзэж эхлэх нь үнэхээр л хүсээгүй зүйл нь биелэлээ олсных болов уу.

Гэтэл бүгдийг хөндлөнгөөс ажин суух Минхёг болон Хусог нар өөр өөр төрхийг гарган сууна.

Хусог хаалгаар орж ирмэгцээ л биенд нь аль хэдийнээ нэвчсэн зүйлийг олж харсан бөгөөд их л сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Хэрэв тэр Хёну гээчтэй уулзаагүй бол өдийд амтархан зооглох хоолтой болох байсан хэдий ч ... байдал өөрөөр эргэсэн бололтой.

Харин юу ч үл мэдэх Минхёг бүр байдгаараа хөмсгөө зангидаад

-Кихён одоо юундаа сүржигнээд байгаа юм болоо? Дандаа ингэж байх юм! гээд хойш налан суунгаа саяхан хийсэн тоглолтын үеэр мэдэрсэн мэдрэмжээ санагалзана.

Өнөөдрийн тоглолт бусад тоглож ирсэн өдрүүдээс огт өөр байсныг түүний зүрх хэлээд байх шиг.

"Чухам юу байсныг мэдэхгүй ч түүнд анзаараагүй өнгөрөөсөн нэг зүйл байгаад байгааг мэдрэхдээ өөрийн мэдэлгүй бухимдаж орхих нь тэр."

-Хөөе~~ гэсээр бужигнаан дундаас инээж буй Хусогийн зүг харсаар Минхёг ямар нэг зүйл асуухаар ам нээх ч удалгүй буцаад л хаана.

Түүний сэтгэл тэр өдрөөс хойш нэг зүйлээс тасралтгүй зуурсаар ирсэн. Огт хүлээн зөвшөөрөөгүй тэр зүйлээсээ...

Чимээгүйхэн гарч явах улбар үст залуу санаа алдалтаа чирсээр...

Түүнд эргэн тойронд нь болох зүйлс аажим аажмаар хамааралгүй болж, сэтгэл зүрхэнд нь огт болоогүй мэт байхыг хүсдэг тэр өдөр дахин дахин эргэлдэнэ.

Энэ бол түүний найзын "үхсэн өдөр".

"Хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. "

Уйланхай сүнс [Дууссан]Where stories live. Discover now