15

193 37 9
                                    


Кихёнийг ууртай нь аргагүй гэртээ будилж суухад утсанд нь зурвас ирэв.

Тэр яг л үүнийг л хүлээж байсан мэт ухасхийн утсаа харвал "хүрээд ир" гэх богинохон зурвас байх нь тэр.

Эцэст нь түүний төрх гарч ирж магад хэмээн сэтгэсэн Кихён гадуурх цамцаа барьсаар гэрээсээ яаравчилангаа цааш хэрхэхийг гайхна.

"Тэр яах ёстой вэ?"

---

Нэг үе алгасаад нэгэн онцгой чадвартай хүү төрдөг гэр бүлд Кихён мэндэлсэн. Түүний өвөө яг л Кихён шиг нэгэн байлаа. Юү овгийнхны сүр жавхлан болсон түүний өвөө асар том нууцыг хадгалж байсан нь ... "сүнс харах онцгой чадвар" байсан хэрэг. Түүний ач хүү мэндлэхэд л Юү өвгөн ач хүүгээ өөр дээрээ өсгөхийг хүссэн учир Кихён түүний дэргэд насан эцэслэх хүртэл нь хамт байсан сан.

Сүнснүүдийн талаар мөн тэдгээрийн төрөл, хор хөнөөл үү аль эсвэл төөрөгдөлд автсан уу гэдгээс авхуулаад харж байх үедээ ямар үйлдэл гаргах вэ гэх зэргийг түүний өвөө бүгдийг нь нэг бүрчлэн зааж сургасан. Чухам энэ онцгой чадвар ямархуу тусыг өөрт хүргэж болохыг Кихёнд сүүлийн мөчөө хэлсэн ч одоо хүртэл ойлгоогүй Кихён бодон бодон суудаг болсон юм.

Тэр яагаад ийм чадвартайгаа мэдэхгүй ч үүнийг хадгалж явах ёстойгоо гарцаагүй сайн мэднэ.

-Өвөө? гэсээр бяцхан Кихёнийг дуугарвал түүний өвөө бийрээ хар бэхэнд дүрээд алгуурхнаар өндийн хүүрүүгээ харвал хүү шууд л

-Сүнсгүй бол амьдарч болдоггүй юм уу? Ер нь яагаад сүнс байдаг юм? гэсээр асууж орхив. Харц нь хүүхэд болоод ч тэрүү од аятай гялтганах ба сурахыг хүсэх их эрмэлзэнэ мэдрэгдэнэ.

Хувцсаа нямбайлан өмссөнийг нь үзвэл Кихён үеийнхээ хүүхдүүдээс ч илүү бие даасан болов уу гэмээр.

Түүний өвөө намуухан инээд алдаад хүүгийн хар толгойг үнэрлээд ийн өгүүлэв.

"Бидний сүнс биетэйгээ нүдэнд үл харагдах холбоосоор нягт холбогдсон байдаг. Сүнс гэгч цаг үргэлж эрх чөлөөг нэхдэг юм. Харин бие түүнийг нь барьж өгдөг эд. Гэхдээ сүнсний хамгийн өрөвдмөөр тал нь амархан төөрчихдөгт л байгаа юм. Магад бид зорилго үгүй тэнүүчлэгчид байх"

Кихён өвөөгөө нас бармагц нэг л зүйлд гайхсаар ирсэн нь ... Хэрхэн юуны төлөө өөрийнхөө чадварыг ашиглах вэ гэдэгт?

Уйланхай сүнс [Дууссан]Where stories live. Discover now