23

157 37 24
                                    

-Аконит гэдэг юм... гэсээр Хусог өрөөнд нь өлгөөтэй байх нил ягаан цэцгэн дүрстэй хар гитар луу заан хэлвэл Хёнвон аягалж байсан цайнаасаа харцаа салгав.

Хусог түүнд саяхан бэлэг болгон өгсөн энэ гитарыг Хёнвон чухал тоглолтонд хэрэглэхээр хадгалж байгаа аж.

-Цэцэг болгонд бэлгэдэл байдаг. Ямар учиртай цэцэг болохыг нь асуухгүй юмуу? гэсээр түүнийг хүүхэд аятай хөөрөн асуувал өндөр царайлаг залуу намуухнаар толгой дохингоо цайнаасаа гарах үнэрийг тамшаалав.

-Аконитыг өөрөөр "чонын зуулт" гэдэг юм. Хоньчид хонио чононд идүүлэхгүйн тулд урхи болгон тарьдаг цэцэг.

-Урхи болгодог гэнэ ээ? Үхэлд хүргэдэг гэсэн үг үү?

-Тиймээ... идвэл шууд үхдэг цэцэг байгаа юм. Маш ховор ургадаг.

-Хөөх... та тэгээд намайг энэ цэцэгтэй зүйрлэсэн хэрэг үү? Бодвол чоно нь та өөрөө юу? гэсээр егөөдөн асуух Хёнвон сэмхэн мушилзахад Хусог чанга чанга хөхрөөд

-Мэдээж. Шунах тусам үхэл рүүгээ ойртоно. Чиний сүнс хортой гэдгийг мэдэх үү ? гэх нь тэр.

Хёнвон бол очих газаргүй болсон сүнснүүдийг өөртөө татаж тэдгээрийн эрч хүчээр өөрийгөө тэтгэдэг нэгэн. Түүнд мэдээж ингэх шалтгаан бий.

-Сүнсээр хооллогчидод насаараа хийх ёстой нэг даалгавар өгдөг юм. Бид үргэлж үлдэгдэл цэвэрлэдэг учраас түүнд тохирсон зүйл л оноогддог. Гэхдээ надад нэг сонирхолтой даалгавар ирсэн. Тэр нь чи гэхэд Хёнвоны харц юу ч үгүй хоосролд автав.

"Хорвоод 1000 жилд нэг удаа сүнсгүй хүн төрдөг. Тэр хүн яг л амьд хүн шиг байх боловч хүн шиг насалж чаддаггүй. Гэхдээ амьдрах нэг арга байдаг нь сүнсний эрч хүчийг сорж түүгээр сүнсийг орлон амьдардаг аж . Түүнд хорвоо ертөнц амьдрах бололцоо олгосон боломж нь энэ байсан юм. Харин тэр хүн нь Хёнвон байлаа..."

-Чиний сорсон сүнснүүдийн учрыг олох нь миний ажил гээд Хусог харин хэнэггүйхэн мөрөө хавчаад инээхэд Хёнвоны гэрэл үгүй тас хар нүд нь аяга руугаа тусна.

"Гуниг үгүй, баясал үгүй тэр харц юуны тухай дуулдаг бол?"

-Та юу гэж бодож байна? Ийм хүн үхсэн ч бусад шиг биш юм чинь амьдарсан ч ялгаа байгаа болов уу? гэсээр сэтгэл хөдлөл үгүй дуугарахад Хусог хажууд нь суух мууран сүнсэнд сүү аягалав. Амьтдын сүнс хүртэл ийн дагаад ирдэг юмсанж.

-Чи харин ч хангалттай утга учиртай амьдарч байгаа. Чи оршиж байхад би хүртэл оршиж байгаа учраас. Бас эдгээр очих газаргүй амьтдын зовлонгоос чи хөнгөлж өгдөг гээд Хусогийг ширээн дээр хуруугаа хэд хэд товчиход Хёнвоны дүнсгэр харц эргээд хэвэндээ орох нь тэр.

Уйланхай сүнс [Дууссан]Where stories live. Discover now