21

175 35 20
                                    

Нүдэнд туссан улаан гитар
Нүгэл хилэнцээр халина.
Найдвар үгүй тэмцэл
Нэг хоёр ... тэгээд л шавхагдана...

Хөггүй гитар чихэнд чийртэйгээр тусламж гуйн хашгирав.

Яахаа үл мэдэх Жүхон худалхан үгсэд хууртаж орхино.

Биенд нь хурдацтай тархахыг мэдсэн тэрээр өнөөх зүйлийн ухамсрыг олж хараад цочирдов.

Үзэгдэл өөрөөр нь дуусахгүй үргэлжлэнэ гэдгийг мэдрэхдээ тэр айж байсан ч шийдсэн юм.

"Бүх зүйл өөрөөр нь эцэс болох ёстой" хэмээв.

Эцсийн удаа тэр өөртөө шивнэсэн үдэлтийн үдэшлэг хийв.

Хүн алах хүсэл ундарсан, цусанд улайрсан ороолонг тэр зогсоохын тулд өөрийгөө өгөхөөр шийдэв.

Басхүү бэртлээ нуун далдлан инээмсэглэнэ.

"Цусаар ангаж буй чөтгөрийг ийн өөрөөрөө хооллож орхисон нь энэ байлаа."

Инээх бүрт нь хатгуулан өвдөх атал ах нарынхаа өөдөөс бүхий л чадлаараа шүд зуун ярзайтлаа мишээнэ.

Хөхрөн инээх тоолонд нь аниж ядах шарх нь нээгдэн боолтыг нь норгох ч хар цамц нь өнгийг нь далдалж байлаа...

Хүссэнээрээ тэр уулаа. Дуулж чаддаггүй ч гэсэн чадлаараа ахтайгаа дуулав.

-Та хоёрын хоолой сөөж мэднэ. Одоо болно гэсээр Кихён санаа зовон сануулна. Харин Жүхон эцсийн өдөр нь гэдгийг мэдэх тул эсэргүүцээд чадлаараа инээмсэглэн дуу аялана.

"Ашгүй дээ... эцэст нь хэн ч анзаарсангүй" гэж тэр бодоод өвдөлтөө мартав.

Бүхий л зүйл өөрөөр нь дуусаасай гэж хүсээд ах нарыгаа сүүлийн удаа чангаас чанга тэврэв. Тэд даанч маргааш уулзахын хооронд гээд гэртээ харихыг хүсэх нь тэр.

"Дахиад хамт байхгүй шүү дээ. Дахиж хамтдаа нэг тайзан дээр... гарахгүй шүү дээ. Гуйж байна. Битгий яв л даа... " гэж бодсон залуу гунигтай нь аргагүй тэднийг харж зогсов.

Нулимсаа харин нуух гэж шүд зууна.

Хаалгаараа орж ирмэгцээ л ... хийх ёстойгоо хийхээр яаравчлав.

Гэвч бодол санааг нь тэр эзэмдэж зүүн нүд нь тас харанхуй болох нь тэр.

Харин баруун нүд нь юмсыг харахтайгаа байна.

Ядаж сүүлийн үгээ бичиж үлдээе гэж шийдсэн ч түүнд завдал олдсонгүй. Хэлэх зүйл дэндүү их атал... хугацаа дуусчээ.

Уйланхай сүнс [Дууссан]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon