Багшийн дуудах дараагийн нэр хэн байх бол гэж бодон дороо тэвдэн байж сууж ядна. Энэ бол маш том бие даалт хэрвээ энэ дээр сайн гарчих юм бол энэ жилийн дүн дагаад сайн гарна гэсэн үг тиймээс ийм чухал зүйлд хамтрагч хамгийн чухал зүйл юм! Хачин юмтай таарчих вий гэхээс үхтлээ айсаар.
Хүн л юм чинь хичээл дээрээ сайн дүн авахыг хүснэ шд би тийм гоц ухаантан биш болохоор намайг доош татах биш дээш өргөх нэгэн хэрэгтэй байх юм. Би чинь төгсөхдөө шилдэг оюутан болж төгсмөөр байна. Энэ бол одоогоор миний амьдралын хамгийн том зорилго юм.
Багш "Ким Хунжүн Кан Хэёон нар нэг баг" гэж зарлах үед би хөмсгөө зангидан Кан Хэёон гээгч хэн болох талаар бодлоо.
Манай ангид Хэёон гэдэг нэртэй хүүхэд байдаг билүү? Би яагаад хэзээ ч таарч байгаагүй билээ сонин юм даа гэж бодсоор ангиа нэг тойруулж харан нүдээрээ Кан Хэёон гэх охиныг хайлаа. Миний нүдэнд лав Кан Хэёон гэх нэртэй юм шиг охин харагдахгүй л байна эсвэл өнөөдөр ирээгүй юм болов уу?
Миний таамаг буруу болохыг батлан хамгийн ард сууж байсан охин огцом босож ирээд "Багшаа би түүнтэй хамт хийж чадахгүй" гэж түгшүүртэй хоолойгоор хэлэхэд ангийнхан түүний зүг рүү харан хоорондоо шивнэлдэв.
"Хүүе нөгөөх чинь ярьдаг байсан юм уу?" гэж хойно сууж байсан охины яриа сонсогдов.
"Сүнс сүүдэр шиг тас хар навсайсан хувцас өмсөөд үсээ урдуураа унжуулаад яваад байдаг биз дээ? Нээх аймаар"
Гэх мэтээр ангийн охид хоорондоо ярьж байхыг би олж сонсоод аан ийм болоод л би түүнийг хэн болохыг мэдэхгүй байгаа юм байна гэсэн дүгнэлт хийлээ. За тэр сонин хувцасладаг нь яах вэ хийх юм аа хийж байвал болоо, надад тэр гадаад үзэмж нь хамаагүй.
Багш "Хэн ч багаа солихгүй мэдэв үү мөн хэрвээ багийн бүх хүүхэд бие даалтаа хийхэд оролцоогүй болохыг би мэдвэл багаараа муу дүн авах болно шүү" гэж багш тушаасан өнгө аястай хариулаад үлдсэн хүүхдүүдийг хооронд нь хувиарлаж дуусгаад өөрсдөө бэлтгэл ажилдаа ор гэж захиад яваад өглөө.
Би дэвтэр номоо цуглуулаад цүнхээ аваад Кан Хэёон дээр очиж яг ямар төрлийн зураг дээр ажиллах мөн хэзээ хаана хийж эхлэх талаар ярилцах талаар бодсоор. Яг түүн дээр очиж ярилцах гэхэд нөгөө Кан Хэёон чинь алуурчинд хөөгдөж байгаа аятай салхи татуулан ангиас гараад зугтчихлаа.
Хүүе энэ охин чинь ямар сонин охин бэ? Энэ бие даалт ямар чухал болохыг мэдэхгүй ингэж байна уу??? Намайг дүнсгэр царайлан яах учраа олохгүй Хэёоны явсан зүгт гөлөрч зогсож байхад Сонхва миний мөрөн дээр гараа тавиад
YOU ARE READING
Metanoia: Moonlight
Romance[Mongolian Fic] 𝙼𝚎𝚝𝚊𝚗𝚘𝚒𝚊: 𝚃𝚑𝚎 𝚓𝚘𝚞𝚛𝚗𝚎𝚢 𝚘𝚏 𝚌𝚑𝚊𝚗𝚐𝚒𝚗𝚐 𝚘𝚗𝚎'𝚜 𝚖𝚒𝚗𝚍, 𝚑𝚎𝚊𝚛𝚝, 𝚜𝚎𝚕𝚏 𝚘𝚛 𝚠𝚊𝚢 𝚘𝚏 𝚕𝚒𝚏𝚎. Харанхуй шөнүүдэд замыг чинь гэрэлтүүлж өгөх сарны туяа чинь байя