Дахиад хаалгыг нь тогших уу эсвэл ингээд буцах уу? Газрын гаваар ортол бантаад яахаа мэдэхгүй тээнэгэлзэж зогсох байхад хаалга дахин онгойв гэвч энэ удаад Хэёон өөрөө биш харин оронд нь нэгэн ахмад эгч байлаа.
Харваас ээж царайтай эгч байна Хэёоны ээж нь юм байх даа? Эгч рүү толгой бөхийн түүнтэй мэндлэхэд нөгөө эгч чинь над руу хүлцэнгүй байдалтай хараад "Манай охиныг өршөөгөөрэй" уучлалт гуйв.
Би гараараа зүгээр гэсэн дохио өгөнгөө "Зүгээр дээ гэхдээ эгчээ би үнэхээр Хэёонтой уулзах хэрэгтэй байна" гэж арга мухардсан өнгө аястай гуйхад
"За хүү минь юу ч гэсэн орж ирээд суучих" гээд намайг гэртээ урин оруулаад цай надад аягалж өгөөд бид гал тогооны ширээнд өөд өөдөөсөө харан суулаа.
Танихгүй хүүхдийн гэрт ирчхээд бүр ээжтэй нь нүүр тулаад сууж байгаа болохоор яг юу гэхээ мэдэхгүй байна. Ямар эвгүй юм бэ.
"Эгчээ нөгөө- Хэёон бид хоёр хамтарч барилгын зураг төсөл хийх ёстой юм л даа тэгсэн Хэёон хичээлдээ ирэхгүй байхаар нь би түүнтэй уулзаж энэ талаар ярилцах гээд ирсэн юм л даа" хэмээн эгчид аль болох эвтэйхэн өөрийгөө учирлан тайлбарлаж өглөө.
Намайг яриагаа дуусгахад Хэёоны ээж хүндээр санаа алдаад над руу дулаахан харцаар ширтээд "Уучлаарай чамд ингэж төвөг удаж байгаад гэхдээ манай охин андрофобиатай юм аа" гэж шаналсан царай гарган өгүүлэв.
Анд-- Ямар юм аа? Фобиа чинь ямар нэгэн юмнаас их хэмжээгээр айдаг эмгэг биш билүү? Энэ анд юу ч билээ тэр нь одоо яадаг фобиа юм бол доо?
"Эгчээ тэр нь одоо яадаг фобиа юм бэ?" Ийнхүү төөрсөн царай гаргаж байсан ч эелдгээр асуулаа.
"Манай Хэёон эрэгтэй хүнээс айдаг юм аа. Энэ жил хүртэл гэрээр сурж байсан юм харин энэ жил түүнийг хамаагүй дээрдсэн гэж үзээд их сургууль явуулахаар шийдсэн юм"
"Эрэгтэй хүнээс айдаг аа????? Тэгээд л надаас зугтаад байсан хэрэг үү?" хэмээн шивнэн хэлэх дээ энэ асуултыг Хэёоны ээжээс асуухаас илүү өөрөөсөө асуув.
"Охиноо охидын сургуульд явуулах талаар санал болгоход Хэёон өөрөө даван туулах ёстой гээд энгийн их сургуульд орохоор болсон гэхдээ санасан шиг болохгүй юм даа" гэж эгч тайлбарлаж өгөхөд би сэтгэл дотроо санаа алдлаа, ямар хэцүү хорвоо вэ дээ.
Эгч яриагаа үргэлжлүүлсээр "Уг нь сургуулийн захиргаатай ярилцаад эрэгтэй хүүхэдтэй хамтарч ажиллуулахгүй гэж тохиролцсон юмсан яагаад ийм алдаа гаргасан болохыг мэдэхгүй юм. Би ярилцаад багаа солиод өг гэж хүсэлт гаргая"
YOU ARE READING
Metanoia: Moonlight
Romance[Mongolian Fic] 𝙼𝚎𝚝𝚊𝚗𝚘𝚒𝚊: 𝚃𝚑𝚎 𝚓𝚘𝚞𝚛𝚗𝚎𝚢 𝚘𝚏 𝚌𝚑𝚊𝚗𝚐𝚒𝚗𝚐 𝚘𝚗𝚎'𝚜 𝚖𝚒𝚗𝚍, 𝚑𝚎𝚊𝚛𝚝, 𝚜𝚎𝚕𝚏 𝚘𝚛 𝚠𝚊𝚢 𝚘𝚏 𝚕𝚒𝚏𝚎. Харанхуй шөнүүдэд замыг чинь гэрэлтүүлж өгөх сарны туяа чинь байя