Бидний харилцаа их дэвшилттэй байгаа Хэёоны ээжийг буцаж ирэх хүртэл бид Хэёоны өрөөнд унтсан гээд боддоо. Бид хөтлөлцөх нь энгийн зүйл болж үе үе нэгнийхээ дух хацар дээр үнсдэг болсон. Одоо бол надаа үүнээс өөр хүсээд байх юм алга аа. За тэр аз жаргал хайр дурлал яах вэ одоо жинхэнэ том хүний ажилд орж эхлэх хэрэгтэй байна.
Утсаа аваад Үёон руу залгатал тун удалгүй түүний хоолой сонсогдов "Үёонаа чи өнөөдөр Хэёоныг аваад гадуур жоохон зугаалж чадах уу?" гэж асуухад тэр дуу шуу болсоор зөвшөөрөх агаад гэнэт нэг зүйлийг ухаарсан мэт "Амралтын өдрөөр чи найз охиноо авч гарахгүй юу хийх гээд байгаа юм?" хэмээн тэр нухацтай асуулаа.
Тэдэнд хэлчихвэл ам алдаад Хэёон мэдчихэж магадгүй гээд уруулаа жимийн шалтаг бодож байгаад "Сонхва бид хоёр болзох гэж байгаа юм аа хэхэ" би үнэхээр худлаа ярихдаа муу бололтой. "За зүгээр Хэёоныг найзуудтайгаа цагийг өнгөрүүлээсэй гэж бодож байгаагаа хэлчхээч худлаа шалтаг тоочиж гэнэ. Би залуустай ярьж байгаад Хэёоныг очиж аваад явлаа"
"За баярлалаа Үёонаа"
"Юунд нь баярладаг юм бид бол Хэёоны найз тиймээс ийм зүйл хийх нь бидний үүрэг чамтай чамгүй бид угаасаа Хэёоныг авч гарна мэдэв үү" гэх үгсийг сонсоод нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно. "Аан бас битгий хартай авгай шиг араас байн байн утасдаж жаргах замын садаа болоод байгаарай" гээд Үёон тасалчихлаа. Золиг чинь.
Би гадуур хувцсаа өмсөөд товлосон газраа ирээд хүлээж байтал гаднаас Ёсан Сонхва нар хүрч ирээд миний сууж байгаа ширээнд суув. Ёсан эргэн тойрноо харснаа "Жуну ирэхгүй байсан юм уу? Хэёонтой их сүрхий юм ярьдаг болохоор ирж зөвлөлдөнө гэж бодсон юмсан"
"Чи бид хоёр энд байгаа юм чинь ядаж Жуну тэдэнтэй явах хэрэгтэй шд, тэд нар бол нас биед хүрсэн хүүхдүүд" хэмээн Сонхва үглэхэд би санал нийлэн "Аюулгүй байдлын үүднээс Жунуг тэдэнтэй хамт явуулсан байгаа"
"За бас тийм ч юм уу? Тэр яах вэ гол яриандаа оръё" хэмээн Ёсаны царай шууд нухацтай болж хувирахад би гүнзгий амьсгаа аваад "Би бодсоны эцэст хэргийг шүүхэд өгөх талаар бодож байна" намайг ингэж хэлэхэд Ёсан "ЮУ?????" гээд ширээг хүчтэй цохиод босож зогсох үед Сонхва бид хоёр цочих нь тэр.
Сонхва байдгаараа хөмсгөө зангидан нүүрээ үрчийлгэсээр над руу хараад "ТЭР НОВШ ОДОО БОЛТОЛ ТОРНЫ АРД ОРООГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ СУЛ ЯВЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ????" ийнхүү бараг босоод очоод зодолдох гэж байгаа мэт асуув.
YOU ARE READING
Metanoia: Moonlight
Storie d'amore[Mongolian Fic] 𝙼𝚎𝚝𝚊𝚗𝚘𝚒𝚊: 𝚃𝚑𝚎 𝚓𝚘𝚞𝚛𝚗𝚎𝚢 𝚘𝚏 𝚌𝚑𝚊𝚗𝚐𝚒𝚗𝚐 𝚘𝚗𝚎'𝚜 𝚖𝚒𝚗𝚍, 𝚑𝚎𝚊𝚛𝚝, 𝚜𝚎𝚕𝚏 𝚘𝚛 𝚠𝚊𝚢 𝚘𝚏 𝚕𝚒𝚏𝚎. Харанхуй шөнүүдэд замыг чинь гэрэлтүүлж өгөх сарны туяа чинь байя