8. Win

905 126 58
                                    

Хэёоныг гэрт нь хүргэж өгөх замдаа эртээд орсон дэлгүүрийнхээ өмнө ирээд зогслоо. Миний үйлдэлд Хэёон гайхсаар над руу өндийж хараад намайг яах гээд байгааг үйлдлээрээ асууна. Би түүн рүү инээмсэглээд "Өнөөдөр осолдож эндэлгүй хичээлийн өдрийг давсан гээд ах нь чамд амттай юм авч өгье" хэмээн баатарлаг байдалтай айлдаад дотогш орлоо.

Харин энэ удаад Хэёон эхээсээ төөрөхөөс айсан хүүхэд шиг миний хувцасны үзүүрээс зуурсаар намайг дагаж орсон юм. Түүний бяцхан үйлдэл миний инээдийг хүргэх бөгөөд үүнийгээ би нуусаар түүнийг дагуулаад хөргөгчний өмнө ирлээ.

"За алийг нь авах юм? Би дур мэдэж авснаас чиний дуртайг авч өгсөн нь дээр байх" хэмээн түүнд халамж тавьсан өнгө аястай айлдлаа. Хэёон хөргөгчид байх зүйлсийг нэг гүйлгэж харж байгаад гүзээлзгэнэтэй сүү рүү болгоомжтой гэгч нь заав.

Би хөргөгчний хаалгыг онгойлгоод түүний заасан гүзээлзгэнэтэй сүүнээс хоёр ширхгийг аваад "Гүзээлзгэнэтэй сүүнд дуртай юм биз дээ?" ийнхүү бодлоо чангаар хэлж орхив. Хэёон толгойгоо дохиод алгаа аяархан таших нь хүүхэлдэйн дээр гардаг далайн хав шиг харагдана.

Сэтгэл нь үнэхээр ариухан, жоохон хүүхэд шиг гээлэг юм уу даа? Бүр нэг юм юм үзчихсэн санаа явчихсан охидтой байж байгаад түүнийг харсан чинь их шинэлэг мэдрэмж төрч байна шүү. Дэлгүүрийг нэг тойрч түүнийг өөр дуртай зүйлээ ав гэж шахаад эцэст нь гүзээлзгэнэтэй сүү болон хатаасан жимс бичүүлээд гарлаа.

Бичүүлэх үед Хэёон тооцоог хийх гэж оролдсоныг нь яана? Хүүе охион би энд төлөх гэж байгааг харахгүй байна уу? Гээд заргалдмаар санагдсан шүү гэхдээ би сэргэлэнтээд биеэрээ түүнийг хаахад тэр ойртож чадсангүй. Эцэст нь би ялж, тэр надаар төлүүлэхээс өөр аргагүй болсон юм даа. Түүнийг энэ нэрэлхүү занг яая даа? Эрэгтэй хүн заавал бүх төлбөр тооцог хийх ёстой гэж боддоггүй ч энэ удаад би үнэхээр Хэёоныг эрхлүүлмээр байна.

Аз жаргалтай нь аргагүй гүзээлзгэнэтэй сүүгээ уугаад тайван гэгч нь алхах Хэёон руу үе үе харц чулуудна. Түүнийг гэрээс нь авч мөн гэрт нь хүргэж өгч байхад ингэж баярлахгүй байсан атлаа нэг муу гүзээлзгэнэтэй суугаад ингэтлээ баярлах гэж? Амьдрал арай шударга биш байна гэж үү?

Миний бодлыг тасалдуулан гар утас минь дуугарч би халааснаасаа утсаа гаргаж ирж харвал зурвас ирсэн байв. Утсаа нээгээд ирсэн зурвасаа шалгаж үзэн Үёоноос өөрийг нь хаяад явсан гэсэн гомдол ирсэн байхыг хараад инээд хүрэв. Хэдий болтол надаар асруулах гэсэн хүүхэд вэ? Ах нь одоо өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай болсон залуу болсон байж чамайг эрхлүүлээд байж байна гэж юу байхав.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now