Өнөөдөр манай хэдийн хүсэлтээр болон Хэёон авхай гийн зөвшөөрлөөр бид нар бөөнөөрөө хамт хооллохоор болов. Манайхан гэж бөөн баяр гэхдээ тэд намайг хараад биш Хэёоныг хараад баярлаад байдаг шүү, муусайн урвагчид.
Сургуулийн гуанзанд орж ирээд Хэёон бид хоёр түрүүлж яваад булангийн нэг ширээнд очиж суулаа. Би ч сурсан зангаараа бэлдсэн хоолоо гаргаж тавихад манай хэд ар араасаа паднуустай хоолоо барьсаар хүрч ирээд суув. Үёон атаархсан харцаар миний хоол руу хараад "Битгий ийм ялгаварлан үзэгч байгаач"
"Чи битгий атаарх тийм л их гэрийн хоол идмээр байгаа юм бол найз охинтой болоод хоол хийлгүүлж идэхгүй юу" гэсээр Юүну хажуугаас нь хошуу нэмлээ.
Үёон ширэв татсаар Юүну руу хараад "Энд найз охин нь биш найз залуу нь хоол хийгээд байгаа биз дээ?" хэмээн хэрэлдэхэд миний хажууд сууж байсан Хэёон хахаж эхлэх нь тэр. Үүнтэй зэрэгцэн бидний өөдөөс хараад сууж байсан Сонхва түүнд уух юм ойртуулж өгөөд "Наад хоёр тэнэгээ битгий тоо"
"Тэгвэл найз залуутай болоод л хоол хийлгээч" ийнхүү Ёсон өөрийн эрхэмсэг царай зүсээ ярианд оруулж ирэв. Би ч тэдний ярианд дасчихсан болохоор чих хатуурчээ харин Хэёонд тухгүй байх вий гэж санаа минь зовно.
Хэёон над руу ойртож ирээд "Маргаашаас би хоол хийж ирж байх уу? Эсвэл хоёулаа гуанзнаас хоол авч идэж байх уу?" хэмээн эгдүүтэй гэгч нь чухал царай гарган асуулаа. Уг нь тэгвэл би өглөө илүү удаан унтах боломжтой болох юм гэхдээ би өөрийнхөө гараар бэлдэж ирсэн хоолоороо түүнийг хооллох дуртай юмсан хммм....
Сайн талаас нь харвал тэр олон нийтийн газар хооллоход бэлэн болсон байна тэгэхээр бид нэг шат ахиж байна гэсэн үг. Магадгүй энэ боломжийг алдаж болохгүй байх хэмээн толгой дотроо өөр өөртэйгөө мэтгэлцсээр эцэст нь "Чиний тааллаар болъё, миний хувьд аль ч асуудалгүй"
Миний хариултыг сонссон Хэёон жуумалзсаар "Тэгвэл ээлжилж байх уу? Зарим өдөр нь би хийгээд зарим өдөр нь чи хийгээд тэгээд үлдсэн өдөр нь бөөнөөрөө хооллож байя" гээд өхөөрдөм хоолойгоор санал болгов.
Ингэж нэг юм Хэёоны гарын хоолыг идэх нь ээ? Ийнхүү бодоход догдлоод сэтгэл дотроо салют буудуулж байна дөө. Ёоо ганц хоол хийж өгье гэсний төлөө ингэтлээ баярлах байсан юм уу Хунжүнаа? Огтхон ч хичээхгүй байж надад ийм аймаар нөлөөлж байгаа Хэёоноос одоо айж эхэлж байна шүү.
Цайны цаг дуусаж бид хэд тус тусын анги руу явах агаад би Хэёоны ангийн гадаа ирээд Сонхвад хандан "Түүнийг сайн харж байгаарай даа. Өөр эрэгтэй хүнийг түүнд ойртуулж болохгүй шүү. Ойртох гээд байвал бидэн рүү хардаг муухай харцаараа хараарай мэдэв үү" ийнхүү нэг нэгэнгүй түүнд захиж хэлж өглөө.
YOU ARE READING
Metanoia: Moonlight
Romance[Mongolian Fic] 𝙼𝚎𝚝𝚊𝚗𝚘𝚒𝚊: 𝚃𝚑𝚎 𝚓𝚘𝚞𝚛𝚗𝚎𝚢 𝚘𝚏 𝚌𝚑𝚊𝚗𝚐𝚒𝚗𝚐 𝚘𝚗𝚎'𝚜 𝚖𝚒𝚗𝚍, 𝚑𝚎𝚊𝚛𝚝, 𝚜𝚎𝚕𝚏 𝚘𝚛 𝚠𝚊𝚢 𝚘𝚏 𝚕𝚒𝚏𝚎. Харанхуй шөнүүдэд замыг чинь гэрэлтүүлж өгөх сарны туяа чинь байя