"Чи Инсүн үү?"
Инсүн содон, бүдүүн хоолойг сонсон, дээшээ хартал түүний ангийн өмнө нь хэзээ ч ярьж үзээгүй Ким Тэхён түүн рүү хөндий царайгаар харж байв.
Түүнийг юм хэлж амжихаас өмнө том ном чанга дуугаар ширээн дээр нь уналаа. Охин Тэхён руу асуултаар дүүрсэн харцаар харахад тэр шүлсээ залгилав. Инсүн ном руу дараа нь түүний царай руу, тэгээд буцаад ном руу харна.
"Жин Хён чамайг үүнийг аваасай гэж хүссэн." Тэхён бувтналаа. Тэр Инсүнтэй анх удаа ярьж байгаа бөгөөд тэр галаар амьсгалдаг болов уу гэж бодов.
Учир нь ихэнхдээ тэр хэзээ ч Инсүнийг юм ярьж байгааг харж байгаагүй ба тэр хөндий царайны хаан ч гэлээ Инсүн өөр нэгэн байлаа.
Түүний царай зүгээр ч хоосон хөндий биш, царайны хувирал нь үргэлж залхсан эсвэл ундууцсан мэдрэмж өгдөг байсан юм.
Харин эсрэг талд нь, Инсүн түүний хажууд байгаа залууг өөрийнх нь зан араншинг хараад айж байгаа гэж бодно. Тэр өөрийнхөө талаар маш сайн мэддэг байлаа.
"Хамгийн шилдэг dadjoke-нууд. 100% чамайг инээлгэж чадна," Бүдүүн шар номон дээр улбар шар өнгөөр бичигдсэн байх аж.
Тэгээд түүнд гэнэт бодогдов.
Ким Согжин түүнийг аваасай гэж хүссэн, үхсэн Ким Согжин.
"Яагаад?" Тэр зөвхөн өөртөө дуугарч чадахаар байлаа. Галаар амьсгалдаггүй, жирийн найрсаг охин шиг ярьсныг нь сонсоод Тэхён тайвшрав. Түүний мөр аажмаар доошлон, хөндий харц нь өөр царайгаар солигдоно.
Тэр байрлалаа бага зэрэг өөрчлөн, амьсгаагаа гаргаад, "Мэдэхгүй юм. Энэ Хёны хамгийн чухал эд зүйл байсан юм."
Дахиад л Инсүн илүүг мэдэх гэсэн харцаар харна. Тэхён удаанаар дахин ярьж эхлэв.
"Түүнийг нас барахаас хоёр сарын өмнө байх. Би түүний гэрт байж байхад ихэвчлэн ширээн дээр нь байдаг тэр номыг олж харсан юм. Тэр хэн нэгэнд өгнө гэсэн. Кафед хамт ажилладаг охиндоо."
"Би түүнээс яагаад гэж асуухад, хён тэр охиныг хэзээ ч инээмсэглэддэггүй гэсэн. Тэгээд дараа нь би түүнээс шинэ ном худалдаж авах уу гэхэд тэр хариу өгөөгүй."
Буцаж ярьж эхлэхээсээ өмнө багахан завсарлага авав. "Өчигдөр би түүний гэр лүү очиж чамд өгөх зорилготойгоор тэр номыг авсан. Би чамайг түүнтэй адилхан кафед ажилладаг байсныг мэднэ."
YOU ARE READING
𝗮𝗹𝘁𝗲𝗿𝗻𝗮𝘁𝗲༄𝗄𝗌𝗃
Fanfiction"Тэгэхээр чи намайг үхсэн гэх гээд байна уу? Тэгвэл би яаж хариу өгөөд байгаа юм?!" Нас барсан дээд ангийн ах руугаа зурвас илгээдэг байсан охинд хэн нэгэн хариу өгч эхэлнэ. highest ranking : #1 монгол #1 mongol #3 mongolia All the credits go to @my...
