𝑙𝑜𝑣𝑒

1K 152 2
                                    

ring ring

"Тавтай морил," Инсүн ширээгээ арчсаар аяархан хэллээ. Хэдий энэ ажилдаа дургүй ч гэсэн тэр хийх ёстой юмдаа бүрэн төвлөрөх сэтгэлгээтэй байв.

Инсүн шиг туйлширсан зантай хүнийг харчихвал үйлчлүүлэгчдийг тээнэгэлзүүлнэ биз. Ямар сайндаа Инсүнээс огт өөр эрч хүчтэй ажилтан байдаг юм.

"Ah, Инсүн!" Түүний хоолой дуулдлаа. Чөтгөрийг дурсахаар гэж, Ким Согжин.

"Чи одоо харьж болно оо." Түүнийг дээшээ харахад Согжин инээв. Гарт нь хүрэхгүйн тулд болгоомжтойхон шиг алчуурын нөгөө өнцгөөс нь авлаа.

Инсүн эргэн тойрноо харав. Орой болсон ч гэсэн үйлчлүүлэгчид цөөтэй байлаа. Цагийн өмнө л гэхэд кафе доторх хүмүүсийн дунд амьсгалахад ч хэцүү байсан. Зул сар болж байгаа болоод ч тэр үү.

"Чи явж болно оо. Би өнөөдөр кафег хаая." хэмээн Согжин хэлэв.

"Гэхдээ,"

"Яв даа." Жин инээмсэглэлээ. "Би аль хэдийн даргад хэлсэн байгаа, манай найзууд ч бас ирсэн. Тэд тусална аа."

Дахин нөгөө жингэнээ агаарт хөвлөө. Хаалга онгойж хоёр залуу орж ирэв. Харвал Жиний найзууд, дээд ангийн ах нар нь байх аж.

"Ойлголоо, тэгвэл." Охин бага зэрэг бөхийгөөд явах гэтэл түүний хоолой дахин сонстлоо.

"Чи тийм ч их инээдэггүй бололтой. Зул сар болж байгаа ч гэсэн."

"Би..." Инсүн юу гэхээ мэдэхгүй байв. Тэр хөмсөгөө зангидана гэж бодсон ч урьдынх шигээ сэтгэл хөдлөлгүй байлаа.

Жин нөгөө гараараа ширээ арчсаар нэг joke-ний санаа орж ирмэгц инээмсэглэх аж. "Hey." Тэр түүн рүү хараад, "Үхрийг инээхээр юу гэдэг вэ?" гэлээ.

Энэ удаад, тэр жинхнээсээ хөмсөгөө зангидсан байлаа.

"Muhahaha!" Жин чадахаараа чанга инээв. Инсүн хурдан нүдээ ирмэн, юу нь инээдтэй байгааг ойлгохгүй байлаа.

"Тэнэг байгаа биз?" гэж хэлэнгүүтээ түүний инээд замхрав.

Инсүн дахин бөхийгөөд хаалга руу явж байтал түүний зөөлөн хоолойг дахин сонслоо.

"Зул сарын мэнд."

"Танд ч бас." Түүн рүү харахад тэр аль хэдийн найзуудтайгаа ярьж байв. Ким Намжүүн, түүнийг сургуулийн онц сурагч учраас танив.

Тэгэхээр Жин сонсоогүй байх нь ээ? Түүний хоолой дэндүү даруу юм.

Тэр гал тогоо руу яван, хормогчийг тайлаад хүрэм бас цүнхээ үүрээд гэр лүүгээ явахад бэлэн байсан ч толгойнд нь, ямар нэгэн юм болохгүй байна гэж байлаа.

𝗮𝗹𝘁𝗲𝗿𝗻𝗮𝘁𝗲༄𝗄𝗌𝗃Where stories live. Discover now