𝑒𝑥𝑝𝑙𝑎𝑛𝑎𝑡𝑖𝑜𝑛+𝑛𝑜𝑡𝑒

1.1K 157 38
                                    

Жич : Энэ нь тайлбар мөн эх хувилбарын зохиолчийн төгсгөлийн үгс болно.

"i want you to be happy and to love your self even though you feel that you don't deserve it but in my eyes you deserve all the happiness so please love your self like i do."

"Хүртэх эрхгүй гэж боддог ч гэсэн чамайг жаргалтай байж, өөрийгөө хайрлаасай гэж хүсч байна. Миний нүдэнд чи бүх аз жаргалыг хүртэх эрхтэй тиймээс гуйя. Над шиг өөрийгөө хайрлаарай."

Зарим нэг нь бүлгүүдийн гарчигуудыг анзаарсан байх. Зарим уншигчид оруулж байх явцад дараагийн гарчигийг таах гэж оролдсон нь ч бий. Гэхдээ та нарын мэдээгүй нэг зүйл гэвэл хэнд энэ зурвасыг хүргэх нь байсан юм.

Тэр хүн бол, та, энийг уншиж байгаа хүн.

Анх харахад бүлгүүдийн гарчиг манай өгүүллэгийн гол дүр Согжинд зориулагдсан мэт харагдаж болно. Тийм бас үгүй. Яагаад гэвэл энэ нь мөн энэхүү өгүүллэгийг уншиж байгаа та бүхэнд зориулагдсан учраас.

Учир нь би та нарын ихэнх нь хэцүү үеийг даван туулж байгааг мэднэ. Би бүх үгийг чин сэтгэлээсээ бичиж байгаа юм шүү.

Одоо, 'alternate ending' бүлгийн хувьд, олон хүмүүс үүнийг гарчгаас нь хараад жинхнээсээ өөр төгсгөл гэж бодох ч үгүй ээ.

Үйл явдал нь тэс өөр зэргэлдээ ертөнцөд болж байгаа учраас 'alternate ending' буюу зэргэлдээ төгсгөл гэсэн билээ.

Тиймээ, энэ ном хоёр өөр ертөнцөд хоёр өөр төгсгөлтэй. Өмнөх бүлэгт Согжин Инсүнтэй утсаар ярьж байхдаа юу гэж байсныг санаж байна уу?

"Жин хөөрхөн, найрсаг Инсүнтэй учрах өөр ертөнц байгаасай гэж хүсч байна."

Үүгээр шинэ бүлгийг юуны тухай байсны дохиог өгч байсан юм.

Нөгөө зэргэлдээ ертөнцөд Инсүн их сургуульдаа ороод хоёр жилийн дараа уран зохиолын курс руу шилжсэн гэж дурдсан. Харин эхний ертөнцөд Инсүн Согжины зөвлөгөөгөөр ахлах сургуулийнхаа төгсөх ангид бодлоо өөрчилдөг.

Тэхён Жинтэй их сургуульд ороод найзууд болдог бол нөгөө ертөнцүүдэд тэд бие биенээ танидаг болоод удаж байсан.

Жин амьд үлдсэн. Үгүй бол тэр Инсүнтэй уулзахгүй байх байсан билээ.

Эдгээр нь хоёр ертөнцийн гол ялгаа байсан юм.

Одоо нэг асуулт орж ирнэ. Би яагаад энэ өгүүллэгийг бичсэн бэ? Та нарын зарим нь сонирхоогүй байж болох ч надад энэ номны санаа олон сарын турш байсан. Би зүгээр л номоо яаж төгсгөхөө мэдэхгүй байсан учир "kimi no nawa" буюу "Чиний нэр" санаанд орж ирсэн юм.

𝗮𝗹𝘁𝗲𝗿𝗻𝗮𝘁𝗲༄𝗄𝗌𝗃Where stories live. Discover now