"Бие биендээ хайртай байсан нь үнэн учир
Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч
Би санаж явах болно"-i'll remember, day6
●▪︎¤▪︎¤▪︎¤▪︎●
Инсүн байрандаа зогсоно.
Олон хүн зөрж өнгөрөх бөгөөд зарим нь түүнийг зам хөндөслөөд байгаад нь ундууцах аж. Хүмүүс яаран зөрөхдөө мөрлөх бол Инсүн тэндээ бодлогошрон зогссоор байлаа.
Тэрхүү үнэр одоог хүртэл арилаагүй байв. Түүний маш сайн танидаг ч хэн гэдгийг нь хэлж үл чадах тэр онцгой аура.
Инсүн үнэхээр буцаж очиж тэр хүнийг хэн гэдгийг мэдэхийг хүсч байлаа. Галт тэрэгний буудал доторх олон хүн дундаас ойр ойрхон тааралдах болсон тэр өндөр залууг хайна.
Ганцхан долоо хоногийн дотор завгүй буудал дотор хэн нэгэнтэй хоромхон зуур дарааллаад гурав дахь удаагаа мөргөлдсөн нь энэ байв.
Гэхдээ тэр хоромхон зуурд Инсүн түүн рүү хараагүй.
Оронд нь тэр агаарт хөвж байсан өрөөсөн чихэвчээ удаанаар авч зүүсэн юм. Чихэвчээ зүүх мөчид хөгжим эгшиглэн, хэмнэлийг нь даган эргэлзэлгүйгээр хүмүүсийн хөл хөдөлгөөнийг даган алхаж эхэлнэ.
Ганцхан мөчийн зоригжуулалт гэдэг нь энэ байх.
Алдаа. Инсүн тэр хүнийг танихгүй шүү дээ.
Тэгсэн ч гэсэн түүний зүрх энэ долоо хоногт гурав дахь удаагаа базлаж байна. Өвдөж, хатгуулж, өвдөлт түүний цээжээр тархах үед тэр шалтгаанийг нь гайхсаар байв.
Тэр үнэр арилаагүй хэвээр. Цагийн өмнө Тэхёны кофе шопноос авсан латтен хурц ихүүн үнэр түүний анхаарлыг сарниуллаа.
"Чи юу л бодоод суугаад байгаа юм дээ?" Тэхён санаа алдаад хар хормогчоо суллан, алчуураар духан дээрээ тогтсон хөлсөө арчив. "Би чамд кофе хийсэн. Яг дуртайг чинь-?"
"Тиймээ." Инсүн бувтналаа. Түүний нүд шингэн зүйл рүүгээ төвлөрөх ч бодол нь өөр тийшээ сарнина.
"Авв, алив ээ!" Тэхён эцэст нь тэсрэв. "Кофе тийм муу байна уу эсвэл ажлын ярилцлагаас болсон юм уу?"
Тэр үед Инсүн сарнин бантсан царайтай харан шууд хариу өглөө. "Мэдээж үгүй! Кофе гоё амттай байгаа ч зүгээр л-"
"Ярилцлага?"
"Тиймээ." Өөрөө мэдэхээсээ ч өмнө энэ үгийг урсгасан байх аж.
![](https://img.wattpad.com/cover/227181086-288-k789500.jpg)
YOU ARE READING
𝗮𝗹𝘁𝗲𝗿𝗻𝗮𝘁𝗲༄𝗄𝗌𝗃
Fanfic"Тэгэхээр чи намайг үхсэн гэх гээд байна уу? Тэгвэл би яаж хариу өгөөд байгаа юм?!" Нас барсан дээд ангийн ах руугаа зурвас илгээдэг байсан охинд хэн нэгэн хариу өгч эхэлнэ. highest ranking : #1 монгол #1 mongol #3 mongolia All the credits go to @my...