4. Зугтсан нь

1.2K 222 42
                                    

Чэнлэ одоог хүртэл над руу ширтэнэ. Тэгээд аажмаар ойртох аж. Нүднийх нь харцыг дагуулан харваас яах аргагүй миний уруул руу чиглэсэн байх нь сонин. Тэр намайг үнсэх гээд байна уу даа?

Бидний хооронд ямарч зай үлдэхгүй болохоос өмнө би түүнээс нүүрээ буруулж орхив. Тийм зүүдний дараа надад үнсүүлээд суух сэтгэлийн хат даанч байсангүй. Би өмнөх амьдралдаа... Энд ирэхээсээ өмнө ч ийм л байсан. Би хүнд дэндүү их итгэдэг байсан дээр бүхнийг хайрладаг хүн байлаа. Тийм болохоор аварч, эмчилж чадаагүй миний өмнө насан эцэслэсэн хүн бүрийн араас хэтэрхий их гашуудаж, шаналалдаа ороогддог байв.

Тиймээ би анагаах ухаанд хүчин зүтгэдэг байсан. Хэдий тийм ч төгсөөд хоёрхон жил болоод л нуурын ёроолд сүүлийн амьсгалаа хураасан юм.

Чэнлэ над руу сүнс үзсэн аятай харна. Өөрт нь бүхнээ зориулдаг Ли Ливэйг тэр хайж байгаа байх. Гэхдээ тэр Ли Ливэй бол би биш.

"Жун залуу эзэн минь би муу зүүд манаж хоносон тул бие минь хөлөрчээ. Та одоо явна уу. "

"Яагаад хүндэтгэлтэй харьцаад байгаа юм? Бид ирээдүйн эхнэр, нөхөр бус уу? Чэнлэ гэж дууд. Ливэй! Чи гэнэт яагаад ингээд байгаа юм?"

Захирангуй өнгө аяс. Шиүеин байсан бол тэр аргадах байсан байх.

"Энэ их таагүй нөхцөл байдал байна. Та явах хэрэгтэй."

Тэрээр балмагдаж байсан ч явахаар орноос минь өндийв.

"Чи ямарч үед үзэсгэлэнтэй байдаг Ливэй. " тэр гарч явахдаа ийн хэлсэн юм.

Шиүеинийг харвал миний үзэсгэлэн гоо түүний хажууд юу ч биш билээ. Тэр охин тэнгэрлэг гоо сайхантай төдийгүй ааль сайтай, зөөлөн бүсгүй. Харин Ливэй час улаан сарнай шиг хурц, шийдэмгий агаад дүрэм журмыг ягштал барьдаг гэж зохиолд дүрсэлдэг.

Дахин нойрсож чадсангүй. Өргөө минь хүртэл аюултай санагдах болжээ. Чэнлэ хүртэл хэзээ бол хэзээд орж ирж чадах нь.

Шивэгчдээ дуудан ус бэлдүүлэхийг тэднээс хүсэв. Усанд орвол ядаж л таагүй байдал арилах биз.

Их олон зүйлсийг тунгаахыг оролдон шивэгчдийн бэлдсэн ус руу орлоо. Сарнай цэцгийн үнэртэн дүрсэн бөгөөд зэрлэг сарнайн дэлбээнүүд усны мандал дээр хөвж харагдана. Ли Ливэй сарнайнд их дуртай гэж зохиол дээр гардаг сан. Жун Чэнлэ эртнээс амьдрах гэрээ бэлдүүлж, цэцэрлэгээр нь дүүрэн сарнайн бут суулгаж Ливэйгийн арван зургаан насны төрсөн өдрөөр тэрийгээ харуулан сэтгэл зүрхээ бататгадаг нь гэнэт бодолд орж ирэв. Шиүеин гарч ирэхээс өмнө тэд жаргалтай байсан...

"希望"Where stories live. Discover now