11.Лусын хаан дурлачихсан хэрэг үү?

1.3K 235 64
                                    

"Ливэй, Ли Ливэй!" хэн нэгний дуу хоолойд хөтлөгдөн би бага багаар ухаан орох шиг болов. Хувцас нойтон төдийгүй хаврын жихүүн салхи байн, байн үлээх тул бие маань дагжин чичрэх ажээ.

-Бурхан минь гэж! Чи хөлдөх нь.

Нөгөөх хоолойны эзэн намайг мөрөөр минь тэвэрчээ. Түүний хувцас ч бас нойтон байх аж. Би даарсандаа цээжинд нь улам наалдав. Хэдий хувцас нь нойтон ч түүний бие амьд хүн л болсон хойно дулаахан байсан юм.

-Болохгүй нь ээ явах хэрэгтэй.

Арай гэмээн нүдээ нээхдээ би сарны туяанд сүүдэртэн харагдах түүний царайг олж харсан юм. Өндөр хамар, цэлмэг тэнгэрт гялтганах одод шиг нүд...

-Би чамайг ирнэ гэж мэдэж байсан юм.

-Юу ч бүү дуугар. Би одоо чамайг дулаахан газар аваачина аа.

Тэрээр намайг хоёр гар дээрээ өргөөд хаашаа ч юм явж эхлэв.

Дахин нүдээ нээх ч тэнхэл байсангүй. Би зүгээр л бодол дундаа төөрөн үлдлээ.

Хэн намайг түлхчих вэ? Хэн тийм хорон санаа өвөрлөв? Зохиолын гол үйл явдал эхлээгүй байхад... Би хэний ч дургүйг хүргээгүй шүү дээ.

Нэг л мэдэхэд би сэрэх хэрэгтэй гэсэн бодлоосоо болж нүдээ хүчлэн нээв. Танил бус модон тааз угтах агаад өрөөний эргэн тойрон их энгийн ганц ор, ганц ширээ, хоёр сандалтай байлаа. Өндийн босоод өөрийгөө торгон даавуутай дулаахан хөнжилд байгааг харав. Ам минь хуурайшин омголтоод нэг л таагүй.

-Сэрчихсэн үү?

Аягатай зүйл барин орж ирэх тэр. Бид хоног төөрүүлдэг дэн буудалд байгаа бололтой.

-Май энийг уучих.

Түүнийг аманд минь бага багаар гашуун амттай ч уухад боломжийн шингэнийг хийж өгөхөд нь би дуугүй л ууж орхив. Тэгээд удалгүй би хангалттай ярьж чадахаар болсон юм.

-Би хэр удаан унтсан бэ?

-Гайгүй ээ. Ирээд хувцсыг чинь солиод хэвтүүлснээс хойш тийм ч их удаагүй.

-Мм тийм байх нь ээ.

-Танд лусын хаан дурлачихсан хэрэг үү?

Би түүн рүү гайхсан харц шидлэв.

-Та өмнө нь ч гэсэн гэрийнхээ цөөрөм рүү унаад бурханы орон руу одохоо шахсан шүү дээ.

-Мэдэхгүй юм даа.

-Улаан сарнай хатгаж, алтан утсаар хүрээлсэн алчуур нуурын эрэг дээр хөвж байхыг би харсан юм. Тэгээд шууд л Ли авхай та аюулд орсныг мэдсэн.

"希望"Where stories live. Discover now