3. Зугтахыг хүснэм

1.3K 243 63
                                    

"Таныг хайж ирсэн юм. " би түүний царайг ажихыг хүссэн ч одоог хүртэл Рэнжүн надад нуруугаа харуулан зогсох аж.

"Таньд намайг эрэх ямар шалтгаан байв? Бас юунд хэл чимээгүй ирэх болов Ли авхай?" энэ удаа Рэнжүн аажмаар алхан өмнө минь ирэн зогслоо.

Түүний нүднээс яагаад ч юм би ямар нэг зүйлийг хайгаад байв. Рэнжүн бол хоёрдогч этгээд, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй бөгөөд гол дүрд чин зүрхнээсээ тусалж, бүх эд эсээрээ хайрлах нэгэн. Зохиол бүрт, кино бүрт хос хоёрын хайрыг баталгаажуулах нэг хорон санаат, нэг сайн санаат дүрүүд байдаг. Тэдгээр нь Ливэй болон Рэнжүн нар юм.

Энэ хоёрын туулсан зүйлс Чэнлэ болон Шиүеиний аз жаргалтай төгсгөлийн тулд байсан гэхээр хэтэрхий гунигтай. Гэхдээ Рэнжүнд миний уур хүрдэг байсан. Тэр зохиолыг өөр байлгаж болох л байсан. Тэр Ливэйд туслаж болох байсан. Тэгсэн ч тэр Шиүеинд бүхэлдээ уусчихсан төдийгүй Шиүеиний төлөө бүгдийг хийдэг утсан хүүхэлдэй. Хэн ч туслаагүй учраас л Ливэй үхэх хүртлээ тарчилж, түүний хүү хахир хатуу гараар өсдөг.

"Инжүн чамд хэлэх зүйл байна. "

Ямартай ч ирсэн шалтгаанаа мартаж болохгүй тул би итгэл төгс хэлэх гэж оролдлоо.

"Инжүн гэв үү? Угтаа бол миний бие Ли авхайгаас дөрвөн жилээр ахмад юмсан. " тэрээр хөмсгөө өргөн ёжилж хариу хэлэв.

Намайг хариу хэлэхгүй байсанд Рэнжүн "Бид биенээ нэрээр нь дуудахаар дотно билүү?" хэмээн дахин дуугарав.

Мартаж орхиж. Рэнжүн бол цуутай жанжин болдог төдийгүй эмэгтэй хүнтэй ойртож ч байгаагүйгээрээ алдартай. Жун гэр бүлийн далбаан дор байдаг учир хэдий өргөмөл хүү ч түүнд хангалттай сайн удмын үзэсгэлэнтэй гэргий олдох байсан. Гэсэн ч Рэнжүн өөрөө татгалзсаар ирсэн байдаг. Тийм байтал Шиүеин гарч ирэхэд бүх зүйл өөрчлөгддөг. Хэний ч мэдэх цэвдэг залуу дурлалдаа шатаж, бүхнээ зориулдаг.

Дотроо би гол дүрийн л хүч юм даа хэмээгээд санаа алдлаа. Гол дүр гол дүр болохоор хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн өрөвч нь төдийгүй зохиолын гол дүрийн залуусын хүслэн.

"Шулуухан байя гэж би бодсон юм. Та Чэнлэ бид хоёрыг хорвоогийн учир начрыг ч мэдэхгүй байхдаа сүй тавьцгаасан гэдгийг мэднэ."

"Тиймээ, авхай таныг Чэнлэд хязгааргүй их хайртайг ч мэднэ. " Рэнжүн эргэлзсэн ч үгүй хэлээд гантиг чулуугаар чимэглэсэн модон ширээний зүг явна.

"希望"Where stories live. Discover now