17. Ирээдүйг хэн ч мэдэхгүй, будда хэлэхгүйгээс хойш

1.3K 252 55
                                    

Хоёр ханхүүгийн сүйн хүсэлт надад аймшигтай дарамтыг авчирсан юм. Аль хэдийн сүй тавьчихсан угсаа залгамжлагч ханхүү болоод харь оронд удирдагч хийж байгаад ирсэн хааны том хөвгүүн гуравдугаар ханхүү... Хаан гуравдугаар ханхүүд бусад хүүхдүүдээсээ илт сайн байдаг гэж дуулсан юм байна. Тэр энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй ч сайн удирдагч, чадварлаг дайчин. Гадаад төрх нь ч ярилтгүй гэлцдэг. Тэгэхээр хаан хоёр хайртай хөвгүүдийнхээ аль нэгэнд нь зайлшгүй намайг гэргий болгож өгөхийг хүссэн байх нь. Үнэхээр яагаад Ли Ливэй ийм алдартай юм бэ? Бухимдаж үхэх нь. Рүши юу гэж бодож байгаа бол? Найз нь байж Яняны хүсэлтийг зөвшөөрвөл яалтачгүй бид их хатны суудалд хүсээгүй байсан ч өрсөлдөнө. Бид найзууд байж чадахгүй шүү дээ. Би бага хатан болъё хэмээн өөрийн хүслээр уламжласан ч энэ удам судрын асуудал болж даамжран хүмүүс талцах болно. Вү овог, Ли овог гэж маргана. Энэ адармаатай. Үүний оронд гуравдугаар ханхүүгийн гэргий болсон нь дээр. Гэвч тэр хөгшин. За хөгшин ч биш л дээ. Түүний насан дээр хүмүүс хүүхэдтэй болчихсон байдаг. Хааны том хөвгүүдийн нэг гэхээр надаас нэлээн ах байх.

-Ашиан?

-За авхай?

-Гуравдугаар ханхүүгийн жил юу билээ?

-Ханхүү гахай жилд мэндэлсэн.

Гахай жил? Ливэй бич жилтэй. Тэгэхээр тэд 9 насны зөрүүтэй хэрэг үү? Аймшигтай юмаа. 25,6 хүртлээ гүнж буулгахгүй юугаа хийж байдаг байна аа энэ ханхүү чинь?

-Ахх би амрах хэрэгтэй бололтой. Ашиан унтлагын дээлээ өмсье.

-За авхай. Та маргааш хааны ордонд дуудагдсан болохоор би таны нүүрэнд иллэг хийж өгнө өө.

-Айн?

-Яасан бэ авхай?

-Хааны ордонд дуудагдсан гэдэг чинь юу гэсэн үг юм?

-Би таньд өдөр айлтгасан шүү дээ. Хаан таныг болоод Юүмэй авхайг тусгайлан ордонд урьсан. Та маргааш нар хэвийх үед очих ёстой.

Миний энэ толгой тархийг уу? Юм бодох үедээ ойр орчмоо анхаардаггүй болохоор анзаарсангүй.

-Би явахгүй байж болохгүй юу?

-Юу ярина вэ авхай минь? Тэнгэрийн хүүгээс хэн ч татгалзаж зүрхлэхгүй шүү дээ.

Тэнгэрийн хүү? Аан хааныг хэлээд байгаа байх нь. Яах вэ? Хааныг урьж байхад очихгүй бол алдас болно. Шийтгэл хүртэх байлгүй.

Маргааш нь:

Ямар ч арга хэрэглэсэн бүтээгүй учир би ингээд Шиүеинтэй цуг сүйхэнд суугаад ордны зүг явж байна. Хоолой өвдсөн, бие тааруу гэсэн ч намайг босгосон юм. Энд миний баашлалт үйлчлэхгүй бололтой. Ялангуяа хаантай холбоотой зүйл дээр.

"希望"Where stories live. Discover now