2. Уур савссан өрөө

1.5K 232 30
                                    

Энэ зохиол дөнгөж эхлэж байгаа юм байна. Тэгэхээр Хуан Рэнжүн одоохондоо Инжүн гэсэн үг. Зохиол талдаа орж байхад Рэнжүний жинхэнэ удам угсаа нь ил болдог. Тэр хүртэл Рэнжүн Жун Инжүн гэдэг нэрээр явна. Түүнийг бүгд л Солонгос угсаатай гэж боддог байсан, тэр өөрөө хүртэл. Учир нь гутгаар гүнжийн эр нөхөр буюу Чэнлэгийн аав нь Солонгост айлчлаад буцаж ирэх замдаа дөнгөн данган алхах Рэнжүнийг олж, хүүтэй нь нас ойролцоо харагдсан тул сайн нөхөр оллоо хэмээн бэлэгшээж гэртээ авчирсан агаад өргөж авсан гэдэг. Рэнжүн тэр үед хэлд ороогүй байсан ч "Инжүн" гэж хэлдэг байсан учир түүний нэрийг Инжүн гэж бодсон хэрэг. Гэхдээ Инжүн биш "Рэнжүн" гэж хэлээд байсан нь сүүлд л тодорхой болсон доо. Тэгэхээр Рэнжүнтэй уулзах хэрэгтэй.

"Ашиан" би түүний нэрийг дуудахад тэр миний үсийг самнахаа болин "За авхай" хэмээчхээд инээмсэглэв. Зохиолд Ливэй Ашиан-г насанд хүрэхэд нь гэрлүүлэх гэж оролдсон ч Ашиан Ливэйд үхэн үхтлээ үйлчилнэ гэж зөрүүдэлдэг. Ерөнхийдөө бол зарц насанд хүрэхэд зарцад гурван сонголт үлдээдэг. Нэгт нь өөрөө нөхрөө сонгох, хоёрт нь эзэн нь сайн нөхөр олж өгөх, гуравт нь гэрлэхгүй эзэнтэйгээ үлдэх. Энэ уг нь зарцынх нь сонголт ч зарим хатуу эзэн дэргэдээ хүчээр үлдээдэг жамтай. Гэхдээ Ливэй сайхан сэтгэлтэй, Ашианд хайртай учраас язгууртны адармаатай, аюултай амьдралаас хол байлгаж, нөхөр хүүхэдтэй болгож аз жаргалтай амьдрахыг нь харахыг хүсдэг. Тэгсэн ч Ашиан зөрүүдэлсээр Ливэйтэй үлддэг билээ. Энэ бол Ливэйгийн харамсдаг зүйлсийн нэг. Ливэй үхэхдээ Ашианг зөрүүдэлсэн ч гэрлүүлдэг байж гэж маш их харамссан. Учир нь Ашиан Ливэйг өмөөрч, аврах гэж оролдоод тамлуулж алуулсан байдаг. Ашиан угтаа юу ч хийгээгүй байсан бол ядаж л үхэхгүй байсан. Учир нь Ливэй сүүлийн удаа бардам зангаа хаяад Чэнлэгээс түүний амийг гуйсан юм. Гэхдээ л Ашиан үхэх зам сонгож, эцсийн амьсгаа хүртлээ Ливэйг цагаатгах гэж оролдсон.

-Гуйя Жон эзэнтэн минь. Манай авхай ямар ч буруугүй. Энэ чинь гүтгэлэг. Та түүнийг ямар сайхан сэтгэлтэй, энэрэнгүй гэдгийг мэддэг шүү дээ. Дахин бодож үзээч, гуйя. Та түүнийг хар багаас нь сүйт бүсгүйгээ болгож, гэрлэсэн. Ядаж бага эзэнтэнг бодооч дээ, түүнд эх нь хэрэгтэй. Гуйя Жон сайдаа! Гуйж байна.

Ашиан гуйсаар л байсан. Чэнлэгийн өргөөний гадаа долоо хоног сууж өршөөл эрсэн. Гэвч түүний энэ шантаршгүй зан байдлыг улам л доройтуулсан.

"Дуу муу эм! Амийг чинь хэлтрүүлж байгаа нь л маш том нигүүлсэл байхад надад заах гэж оролдоно гэнэ ээ. Эзний чинь нүгэл гэдгийг батлах ч зүйл байхад дорд барлаг чи өмөөрч байдаг. Үнэнч занг чинь үнэлж байна. Гэхдээ миний өөдөөс сөргөсөн хүмүүс сайнаа үздэггүй. Бушуухан далд орж үз! "

"希望"Where stories live. Discover now