32

258 48 14
                                    


Нүдээ нээхэд танил болсон тааз намайг угтан авлаа. Хажууд охин минь намайг тэврэн унтана. Өчигдөр оройн талаар аль болох бодохгүйг хичээн охиндоо наалдан хэвттэл хаалга онгойн Жимин орж ирлээ.

Гартаа эм бас зутан барьсан тэрээр хажууд минь суун

"Бие чинь зүгээр үү. Охин чинь үнэхээр их санаа зовоод шөнө унталгүй хажууд чинь байсан"

"Одоо зүгээр ээ . Баярлалаа Жимин аа. "

"Өчигдөр оройн тухай-"

"март даа . Мин Юнги анхнаасаа л минийх биш байсан "

"..."

"Г-Гэхдээ яагаад ч юм өвдөөд байх юм. Намайг үхтэл нь зоддог байхад би түүнд гомдоогүй. Өгсөн бэлгийг минь нүдэн дээр минь хаяхад би  шаналаагүй . Саволыг жирэмсэн гэхэд нь ч би орихоогүй. Г-Гэхдээ би энэ удаад  түүнд жаахан ч гэсэн гомдох эрх надад байгаа тийм биз дээ. Н-Надад түүнийг шанаадаж унагаах эрх байгаа тийм биз. Даан ч надад түүнийг гэмтээх зориг алга..."

Хэзээ ч үл дуусах мэт нулимс. Нулимсанд ямар дургүй билээ дээ. Гэсэн ч урссаар л

"А-Ааваа та аав бид хоёрыг орхих гэж байгаа юм уу. Та 2 салах гэж байгаа юм уу тиймүү"

Хэзээ сэрснийг нь мэдэхгүй ч охин минь намайг хэзээ ч явуулахгүй гэсэн мэт чангаар тэврэнэ...

-------------------------------------------------------

Хэн хэн  нь гутралд орон арай гэж тайвширсан тул Жимины хийсэн хоолыг идэж байтал Юнги орж ирлээ. Түүнийг харсан Жимин зүгээр байхгүйг мэдэж байсан учир Жимин лүү битгий гэсэн харцаар харахад Жимин унтаж буй охиныг өргөн авч чимээгүйхэн өрөөнөөс гарлаа.

"Яах гэж ирээв"

"Ярилцах зүйл байна"

"Надад чамтай ярих зүйл байхгүй"

Шулуухан хэлэн цааш харах гэтэл тэр ардаасаа цаас бал гаргаж ирэн гаранд минь атгуулаад

"Чамайг ахлах ангиасаа хойш зовоосноо мэднэ ээ. Чамд хүнд ачаа үүрүүлснээ ч мэднэ. Гэхдээ одоо дахиж тэгэх шаардлага байхгүй байх. Чи ч харсан би ч шийдсэн. Наадах чинь бидний салах өргөдөл. Гуйя тэр эмэгтэйг алдмааргүй байна. Бас нөхөр хүүхэдтэй гэдгээ ч мэдэгдмээргйү байна. Чи охиныг өөр дээрээ аваад чимээгүйхэн амьдрана гэвэл би та хоёрт хангалттай хэмжээний мөнг-"

Гар минь өөрийн эрхгүй түүний хацар дээр буучихсан. Уучлаарай хайрт минь гэж хэлээд тэврэнэ гэсэн горьдлого ор тас үгүй болж салах өргөдөл гэх үг толгойд эргэлдэж эхэллээ.

"Т-Тэгье салцгаая. Хэлснээр чинь би охиноо авна. Бидэнд чиний халтар цаас ч хэрэггүй. Гол нь дахиж охины минь нүдэнд бүү үзэгдээрэй."

Тиймээ . Би шийдсэн Мин Юнгиг амьдарлаасаа явуулна.

HeartbeatWhere stories live. Discover now