35

242 51 11
                                    

Өглөө эртлэн босоод Сөүл явах галт тэргэнд суухаар болов.

"Ааваа хурдан ирэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол би танийг санаад үхэх байх"

" Аягүү миний гүнж мочи ахтайгаа томоотой ганцхан сар байж байна шүү ойлгосон уу"

Магадгүй ганц сар түүнд минь дэндүү урт байх.


Сөүлд буусныхаа дараа өөрийн шинэхэн ажил болох БигХит энтийн өмнө ирэн уртхан амьсгаа аваад орлоо.
Бүх хүн л их эелдэг харьцан захирал гэх хүн ч өөрийгөө танилцуулан өрөөндөө урьлаа.

"Тэгэхээр Жун Хусог би чиний чадварыг маш өндрөөр үнэлж байгаа учраас шинэхэн гаргах гэж буй хамтлагийнхаа бүжиг дэглээчээр ажиллуулах бодолтой байгаа. "

"Тиймээ. Маш сайн ойлгосон. Сайн тусалж дэмжээрэй"

"Кхм. Одоо шинэ хамтлагийн талаар ярилцах болохоор сууж байгаарай . Бусад продюсерууд ч орж ирнэ"

Бан захирлыг ингэж хэлмэгц гаднаас хэд хэдэн хүн орж ирсний нэг нь дахиж харахыг хүсээгүй , дахиж харахыг хүссэн нэгэн минь байв.

Үнэхээр энэ хүнээс холдох боломж надад байхгүй гэж үү???

"Одооноос нэг баг учраас танилцаад ав"

"Мин Юнги"

Тэр ингэж хэлээд гараа сунгав. Танихгүй хүн шиг байя гэж үү. Болж байна мөсөн зүрхт Мин Юнги...

"Жун Хусог тусалж байгаарай"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"АААААААААААААААААААА"

Сүөлд түрээсэлсэн шинэхэн гэртээ ирээд зүгээр л орилов. Яагаад заавал тэр гэж?????? Ер нь яагаад түүний ажилдаг газрыг мартчихсан юм бол??

Энэ дэлхийд ганцаараа мэт орилж байтал гэнэт хаалга ршчтэй балбалаа. Би ч яарсаар онгойлготол их л царайлаг булчинлаг залуу сандарсан байртай өмнө минь зогсоно.

"Уучлаарай чи зүгээр үү! Орилоол байхаар чинь санаа зовоод ороод ирлээ"

"Чөтгөр гэж" *амандаа үглэх*

"Айн "

"А-аан зүгээрээ хэхэ . Санаа зовсонд баярлла згээр орилсон юм өө"

"Хха зза. Би танай хажуу хаалганд амьдардаг залуу.Жэксон Ван Жэксон гэж дуудаарай"

Эелдэг юм.

"Жун Хусог гэдэг тусалж дэмжээрэй"

Бид гар барилцан шинэ хөршүүд. Шинэхэн танилууд болсон юм...

HeartbeatWhere stories live. Discover now