- Үргэлж санах болохоор л тавьж явуулж чаддаггүй юм.
***
"Би үүнийг өмсөж байсан гэж үү?"
Би Жонгүг болон охидын надад өгөөд гарсан хувцас руу харсаар толгойгоо барин доош суулаа.Сүүлийн үед толгой их өвддөг болчихсон. Өмнөхөөсөө ч их...
Яг л хаа нэгтээ орхиод одсон зүйлс минь буцаж ирэхдээ өөрсдийнхөө байрыг олж ядан тийчлэх шиг толгой доторх зүйлс минь аль нь жинхэнэ, аль нь хуурамч, аль нь би болохыг ялгаж чадахгүй юм.
Галзуурах нь!
***
2016 оны 12 сар
Өнөөдөр амралтын өдөр ч би бэлтгэлээ хийхээр сургууль дээр ирсэн байлаа.
Хамгийн сайхан нь өнөөдөр Тэхён ирнэ.
"Тэр ирчихсэн үү?"
Би дороо дэвхцэн Юнги ахаас асуувал тэр толгой дохих нь тэр.
Ирчихлээ. Тэхён хүрээд ирлээ шүү дээ.
Гурван давхраас сургуулийн үүд хүртэл галзуу хүн шиг яаран гүйсний дүнд би тайлагдсан үдээсэндээ орооцолдон доош унав.
"Аа... Өвдөж байна."
Гараараа тулан газар унасан болохоор дээш босохдоо бага зэрэг дуу алдсанд хэн нэгэн хүрч ирээд намайг дээш босголоо.
YOU ARE READING
Sweet but PSYCHO [Completed]
FanfictionТэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1