- Чи л байвал өөр юу ч хэрэггүй...
***- Чиний хаврыг дахин, дахин хүсэх миний шунал хязгааргүй бололтой.
***
Хоёр долоо хоног өнгөрөхөд миний бие хавьгүй дээрдсэн ч хэдэн эм нэмж уух хэрэгтэй болсон юм. Бас би буцаад ажилдаа орж болохоор болсон. Ажлын тухай мэдээ тийм ч сайхан биш л дээ. Би бичиг баримт, янз бүрийн тооцоонд их дургүй.
Нэмж хэлэхэд Сэүн бид хоёрын харилцаа ч сүүлийн хэдэн хоног өмнөхөөсөө хавьгүй дээрдсэн. Тэр надаас уучлалт гуйж бүгдийг шинээр эхлэхийг хүсч байгаагаа хэлсэн л дээ. Тиймээс би ч түүний тухай бараан бодлуудаа мартахаар шийдсэн юм.
"Сүүлийн үед их таарч байх чинь?"
Жонгүг нөгөө л нэг биеийг минь чичиргэм хоолойгоо гайхуулсаар ажлын өрөөнд минь орж ирлээ. Гэхдээ түүнд нэг зүйл таалагдсангүй. Магадгүй түүний над руу алхах үедээ ойлгомжгүй харц шидэлж, муухай харж буй өрөөнд минь суух энэ залуу түүнд таалагдаагүй байх.
Зүгээр нэг таамаг ч гэсэн тэгж мэдрэгдээд байна.
"Бид хамтарч ажиллаж байгаа гэж хэлсэн шүү дээ."
Түүнийг миний хацар дээр үнсэхэд би ийн хэлээд инээмсэглэв. Үнэндээ тэднийг анх танилцуулахдаа юу гэж хэлэхээ мэдээгүй.
YOU ARE READING
Sweet but PSYCHO [Completed]
FanfictionТэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1