- Цаг хугацаа өнгөрөх тусам улам ихээр гүнзгийрнэ.
***Гэхдээ бүх зүйл секундын дотор л өнгөрсөн рүү алга болчихдог.
***
"Тэхён?"
Ямар ч зүйлд үүрд гэх хугацаа байдаггүй. Тэр тусмаа бидний хумсын чинээ амь насанд...
Нэгэнт л цохилохоо больсон зүрх, амьсгалахаа больсон бие... Хичнээн түүнгүйгээр миний амьдрал хоосон бас харанхуй ч гэсэн энэ удаа би зөвхөн өөрийгөө бодож болохгүй.
"За?"
Түүнийг өмнөхөөсөө тэс ондоо харцаар над руу ширтэхийг ажиглахдаа би зоригоо чангалан урд нь очлоо.
"Чамд өгөх юм байна."
Түүнд өгөхийг хүссэн бугуйвчаа атгаад түүний гарыг татвал тэр над руу гайхшран харна.
"Чиний арван долоон насны төрсөн өдрийн бэлэг... Мэдэж байсан юм. Чиний гаранд үнэхээр гоё харагдаж байна."
"Намайг явуулахыг хүсээ юу?"
Тэр нөгөө бугуйвч руу санаа алдан ширтсээр ийн асуулаа.
Үгүй ээ...
Тэр зүрхэнд минь байсаар байх болно. Нэгэн цагт миний амьдралын гэрэл байсан хүн, одоо зүрхний минь дурсамж хадгалдаг хэсгийг гэрэлтүүлэх байх.
YOU ARE READING
Sweet but PSYCHO [Completed]
FanfictionТэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1