- Тэр бүхэн намайг дахиж уяраагаагүй. Зүрх сэтгэлийг минь дахин догдлуулж чадаагүй...
Тэгээд л би үхчихсэн.
***Юу гээч?
Зүрх минь цохилохгүй байна...
***
Би үхчихсэн юм болов уу? гэх асуултыг өөрөөсөө бараг зуу дахь удаагаа асууж үзэв.
Гэтэл...
Чихэнд минь сонгодог хөгжмийн эгшиг зүрхний цохилттой минь хамт дуулдана.
Үхээгүй бололтой.
Тэгвэл...
"Чи үхчихсэн хэрэг үү?"
Би өрөөний буланд гараа урдаа авчхаад инээмсэглэн зогсох Тэхёны зүг хэд алхлаа.
Тэр хариу хэлсэнгүй.
Өрөөнд зөвхөн Жонгүгийн тусламжтайгаар эгшиглэх болсон аялгуу тоглогдох аж. Тэр үүнийг надад хийж өгсөн. Хананд суурилуулсан чанга яригчийн чимээ улам чангарах шиг мэдрэгдэнэ.
Толгой өвдөж байна.
Тэсэхгүй нь!
Яагаад ингэж их өвдөөд байгаа юм? Яагаад намайг өвтгөөд байгаа юм? Би яагаад бүх зүйлийг тод санахгүй байгаа юм бэ? Бүгдийг нь мэдмээр байна...
Надад юу тохиолдчихсон юм?
Бас би...
Би яагаад...
YOU ARE READING
Sweet but PSYCHO [Completed]
FanfictionТэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1