•16•

1.3K 184 11
                                    

- Би чамтай ярилцах дуртай. Учир нь энэ хэзээд тухтай байдаг.

 Учир нь энэ хэзээд тухтай байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Жонгүгийн дуудлагыг авахгүй юм уу?"

Сэүн ийн хэлсээр утсыг минь ширээн дээр тавихад би толгой сэгсэрнэ. Утсаа авахын оронд нөгөө л нэг бичиг баримттайгаа зууралдаж байгаа өөрийгөө ч гайхаж байна.

     Аав томилолтоор явчихсан. Магадгүй тэндээ их удах байх... Тийм болохоор би түүнийг орлож байгаа юм.

"Хөөх... Та хоёр яачихсан юм?"

Сэүнд бидний асуудал ихэд сонирхолтой байх агаад тэр дахин, дахин лавлан асууна.

"Нэг тиймэрхүү зүйл... Тэр надаас нэг юм нуугаад байгаа. "

Би ийн хариулаад санаа алдан одоо ч дуугарах утас руугаа харлаа.

     Түүний гэрт очсон өдрөөс хойш л тэр их хачин болчихсон. Юм л болвол айж сандарч, хаана байгааг минь асуугаад л...

Бурхан минь...

     Тэгээд асуухаар муухай зүүд зүүдэлсэн тухайгаа л хэлдэг. Үнэндээ Жонгүг муухай зүүдээ давтан зүүдэлсээр бараг бүтэн сар болох нь!

"Ярилцах хүн хэрэгтэй юу?"

Сэүн ер бусын дулаахан инээмсэглэл тодруулсаар урд минь ирэн суухад би ширээн дээр байсан бичиг баримтаа орхин ярилцахаар шийдэв.

     Найзууд шиг...

     Найзууд бие, биедээ асуудлаа ярилцдаг шүү дээ.

"Мэдээж..."

"Тэгээд яг юу болсон юм?"

Түүнийг асуухад би гүнзгий амьсгаа аваад эхнээс нь болсон бүхнээ ярьж эхэллээ.

Sweet but PSYCHO [Completed]Where stories live. Discover now