- Сахиусан тэнгэр минь...
***- Шүхэр доор минь орооч... Далавч чинь норчихно шүү дээ.
***Ким Тэхён
1999 - 2016
Тэнд бичигдсэн найман ширхэг тоо зүрхийг минь сийчих шахам өвтгөнө гэж хэн мэдэх билээ.
"Тэхён-а... Ирэлгүй удсанд уучлаарай."
Би нулимсаа хурдхан арчаад баглаатай цэцгийг доош тавив.
Тэр хэзээд сахиусан тэнгэр байсаар ирсэн... Байгаа газартаа хайр түгээж, гэрэл цацруулан дулаацуулдаг тийм л нандин хүн байсан юм.
Түүнд бараан тал хэзээ ч оршиж үзээгүй. Тэр үргэлж ариун нандин, цэвэр цагаанаар сэтгэж, хэнд ч төвөг учруулалгүй амьсгалдаг байсан сан.
"Тэхён-а... Дөнгөж одоо л ирсэнд үнэхээр уучлаарай."
Хоолой минь дахин зангирахад Жонгүг намайг ганцаараа биш гэдгийг сануулах мэт гараас минь атгав.
"Бүтэн дөрвөн жил... Чамайг үнэхээр үгүй болчихсонтой эвлэрч чадалгүй явсан юм. Гэхдээ би одоо л ойлгож байна... Сахиусан тэнгэр энэ дэлхийд биш диваажинд л илүү тохирох байж. Чи тэнд... Сайн байгаа биз дээ?"
Сайн байх хэрэгтэй юмсан...
"Би сайн байгаа... Чи үүнийг хүсч байсан биз дээ?"
YOU ARE READING
Sweet but PSYCHO [Completed]
FanfictionТэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1