"Chapter-18"

1.5K 185 30
                                    

"Хүлээ!...!" гэж Тэхёнийг чанга дугарахад, Жонгүг "Бас яасан бэ?" гээд бухимдангуй эргэж хараад, "Бүх зүйл зүгээр ойлгов уу? Би сайн байна. Бие зүгээр, толгой өвдөөгүй, гэдэс цатгалан, таны хэлсэн бүх зүйлсийг сайтар тогтоож авсан. Гүйж болохгүй хурдан алхаж болохгүй, бие тааруу байвал шууд гэртээ ирнэ. Би яг одоо эрч хүчээр дүүрэн байна. Одоо сургууль руу явж болно биз дээ?"

"Үнсэхгүй явах гээд байгаа юм уу?"

Жонгүг чанга инээсээр, "Түрүүнээс хойш олон юм захиж хэлэхийнхээ оронд, шууд л үнсэхгүй яасан юм?... Гэхдээ та хэзээнээс намайг үнсэхийнхээ өмнө зөвшөөрөл авдаг болоо вэ?" тэр Тэхёний уруул дээр үнсээд, "Одоо жинхэнээсээ явлаа шүү " гээд гарч явлаа. Өнөөдрөөс тэрээр, сургуульдаа эргэн явж эхлэсэн бол Тэхён өглөө эрт хичээлгүй тул гэртээ үлдэж байгаа юм. Жонгүгт санаа нь зовинож байсан болохоор, удалгүй араас нь сургууль руугаа хөдөллөө. 

Харин Жонгүгийг сургууль дээр хөл тавихад нь л энэ тэндээс хүмүүс бүчин авч хэд хоног хаана юу хийснийг нь асууна. "Эрүүл мэндийн шалтгаанаар хичээлдээ ирэх боломжгүй байсан юм аа" гэж хариулчихаад түүн дээр ирж мэндийг нь асуух хүүхдүүдээс холдон, хичээлд оролцох ёстой танхим руугаа алхаж явахдаа Хусогтой таарав. "Нөгөө...Ким багш та хоёр юу болсон бэ? Бүх зүйл зүгээр үү?" гэж шивнэхэд Жонгүг инээмсэглэн, "Хэзээ ч ийм сайн байсангүй." гэлээ. 

Удалгүй хонх дугарсан учраас тэд удаан ярилцаж чадсангүй. Хичээл орж эхлэхэд Жонгүг үнэхээр их өлсөж эхлэв. Түүний хоолны дэглэм алдагдсан учраас хэзээ ч хамаагүй өлсдөг болчихсон. Түүний азаар Тэхён түүний цүнхэнд хэдэн чихэр, алим зэргийг хийсэн байлаа. Тэднийг нь нэг нэгээр нь гаргаж идсээр байгаад, хурдан дуусгасан ч өлсөх нь арай багасав. 

"Ядарч байна уу? Би сургууль дээр ирчихлээ хоёр цагийн дараа, уулзацгаая" гэсэн зурвас ирсэн байлаа. "Жоохон өлсөөд байна аа, Таны цүнхэд хийсэн байсныг аль хэдийнээ идчихсэн. Гэхдээ дараагийн цаг хичээлтэй учраас, дундуур нь хоол идэж амжихгүйн дээ, өлсөхөөс бусдаар бүх зүйл зүгээр байна аа санаа зоволтгүй"

"Миний цаг дээр хоол идчихээд ирэх юм уу?" гэхэд Жонгүг эсэргүүцэн, "Үгүй шүү, таны хичээл заахыг харах гэж л хичээлдээ явж эхлэсэн байхад, хүсэхгүй байна аа гэлээ ч тийм ч их өлсөхгүй байна" гэж хариу бичихээд хичээлдээ эргэн анхаарлаа хандуулахыг хичээв. 

...Жонгүг Тэхёний хичээлд суухаар яармаар  байсан ч, хурдан алхаж явааг нь харвал Тэхёнд зэмлүүлэх учраас удаанаар алхана. Жонгүг танхимд орж ирээд л, "Сайн байна уу Ким багшаа?" гээд мэндэллээ. "Сайн, уулзаагүй удсан байх чинь" Тэхён юу  болоогүй мэт тайван хариулчихаад хичээлээ эхлэв. Энэ танхимд сууж буй хүүхдүүд тэднийг хамтдаа амьдардаг гэж хэнийх нь ч толгойд буухгүй биз.

Ким багш хичээлээ орж байгаад, "Жон Жонгүг" гэж чанга дугарав. Учир нь тэр хажууд сууж байсан охинтойгоо тасралтгүй яриад байсан юм. "Яасан багшаа?"

"Чи миний хичээлийг үймүүлээд байна, өрөөнөөс яваад юм аваад ир" гэснээ түүнд өрөөнийхөө түлхүүрийг өгөөд, "Шүүгээний хамгийн доор нь байгаа ногоон хавтастай хичээлийн хөтөлбөр аваад ир. Дээр нь байгаа хавтаснуудыг нь буулгаж байгаад аваарай шууд доодох хавтсыг нь татвал бүгд нурчихна шүү" гэв. Юуг ч ойлгоогүй Жонгүг түлхүүрийг нь аваад, "Юун ногоон хавтас?" гэж бувтнасаар гарч явлаа. Өрөөг нь онгойлгоод ороход хоолны сайхан үнэр хамар сэтлэм үнэртэж, ширээ дүүрэн хоол өрөөстэй байв. Утсанд нь зурвас ирэхэд нь гайхан хартал Тэхён, "Яаралгүй цадатлаа идээрэй" гэсэн байлаа.

"Багш нөхөртэй байх шиг сайхан зүйл байдаггүй юм байна" гэж бувтнасаар идэж эхлэв. Жонгүг цадатлаа идээд, эргэн танхим руу алхлаа. Танхимд орж ирэхэд хүүхдүүд түүн рүү ширтээд эхлэв. "Нөгөө...хавтасыг нь яасан юм бэ?" гэж нэг охин дугарлаа. Гэнэт Жонгүг хавтас авахаар Тэхёний өрөө рүү явснаа санав. "Олоогүй хэрэг үү?...Ахх байгаа шүү дээ, сайн хайх ёстой байсан юм. Суу" гэлээ. Жонгүгийн ширээн дээр суухад хажуухад охин нь, "Хацар дээр чинь будаа болчихжээ."

"Өлсөөд, цайны газар орсон юм аа"

"Харж байна аа, харин Ким багш чамайг яагаад өршөөснийг гайхаад байна. Ингэж их удчихаад, хацрандаа будаа наачихсан ирж байдаг. Чи ч зоригтой юм аа" гээд толгойгоо сэгсрэв. Жонгүгийн хичээлийн цагууд дуусаж, Тэхёноос түрүүлээд гэр лүүгээ харихаар машин руу алхаж байхад гэнэт утас нь дугарав. "Байна уу?"


"Ээж нь ирчихлээ"









....

Шинэ оны мэнд! Шинэ оны бэлэг болгох гээд 12-оос өмнө оруулах гээд их богинохон хэсэг болчихлоо. Уучлаарай. За тэгээд, бүгд шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаж ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Надтай хамт байдагт баярлалаа 💖❤

+Teacher+Where stories live. Discover now