"Chapter-22"

1.4K 184 20
                                    


"Би ирлээ! Жонгүг чи гэртээ байна уу?" Тэхён гэртээ орж ирмэгцээ хурдхан шиг гутлаа тайлаад дотогш ороход гэр нь эзгүй байлаа. "Мэдээд байсан юмаа" гэж амандаа үглэсээр түүн рүү залгахад үргэлж л утсаа авдаггүй шигээ Тэхёний дуудлаганд хариулсангүй. 

Эргэн гэрээсээ гараад машин руугаа явах гэхэд огт төсөөлөөгүй зүйлсээ харж амжлаа. Хусог Жонгүгийн араас тэвэрчээ. "ҮГҮЙ. Ормооргүй байна!" Жонгүг тийчлэн түүний тэврэлтээс гарахыг хичээж байгаа мэт харагдав. "Гэртээ ор гэж байна. Өдөржин л чамайг зугаацууллаа одоо хангалттай" сайн харвал Жонгүг Хусогийн машин руу зүгтгэж Хусог түүнийг гэрлүү нь оруулахаар хичээж байлаа. "Жон Хусог?" 

Тэхён тэдэн рүү дөхөн ойртон зогсоход Хусог, "Ашгүй дээ, Та гараад ирлээ. Аль энэ том залуугаа аваад гэртээ орно уу. Яахаараа ийм зөрүүд байдаг байна аа. Ямарч байсан би гэрт чинь аюулгүй хүргэж өгсөн шүү одоо явлаа."

"ҮГҮЙ ЭЭ.Хусог битгий яв л даа, хамт явцгаая" Жонгүг түүний машинд суух гэхэд нь Тэхён болиулж амжлаа. "Гэртээ орцгооё"

"Таныг хармааргүй байна" Тэхён түүнийг хөтлөн явсаар эцэст нь гэрлүүгээ оруулж чадлаа. "Юундаа хүний гарнаас бариад байгаа юм? Наад гараа угаасан уу? Нөгөө хүүхнийхээ хөлийг тэвэрчихсэн сууж байсан биз дээ?" 

Тэхён сонссон ч гэсэн юу ч хэлэлгүйгээр түүнийг буйдан дээр суулгаад, ус авчирч өгөн өөрөө хажууд нь суулаа. "Уучлаарай миний буруу. У багш өглөө зогсоолоос алхаж яваад хөлөө гэмтэйгээд тэгээд л тусласан төдий битгий хүндээр хүлээж ав" гэхэд Жонгүг, "Тиймэрхүү зүйл ойлгохгүй хүн шиг харагдаад байна уу? Хэдий тэр бүсгүй танд талтай байсан ч та тоохгүй гэдгийг чинь мэднэ....Хамгийн гомдмоор байсан зүйл нь юу гээч? Тэр эмэгтэй над руу хашигчиж байхад та юу ч хэлээгүй. Би зэмлүүлж зогсохдоо таныг ямар нэгэн юм хэлнэ гэж найдсан гэхдээ та тэгээгүй. Би эмзэг байгаа гэж өчнөөн хэлсэн биз дээ? Хэтэрхий эмзэг байгаа учраас таныг зовоож магадгүй гээд урьдчлаад уучлалт хүртэл гуйсан байхад яагаад өвтгөөд байгаа юм бэ?" 

Тэхён түүнийг энгэртээ тэвэрч тайтгаруулан, "Дахиад л чамайгаа уйлуулчихлаа. Би үнэхээр муу нөхөр бололтой. Бяцхан залуугаа дахиж өвтгөхгүй учраас битгий санаа зов би сайн ойлгосон" гээд уруул дээр нь үнсэхэд Жонгүг эсэргүүцсэнгүй. "Чамайг нандигнаад хүчтэйхэн ч хүрч чаддаггүй байхад Жон Хусог гуай миний нөхрийн бие арай л хүчтэй хүрээд байсан уу?"

"Утгагүй юм ярихаа боль, Хусог л намайг хүргэж ирэгүй бол би тэр чигээрээ явчих бйасан шүү" гэхэд Тэхён инээгээд, "Тэгэж бодоод л өршөөж байна" гэнэт Жонгүг түүний тэврэлтээс гарч босоод явчихав. "Хаачих гэж байгаа юм?"

"Маргааш чухал шалгалттай бэлдэх хэрэгтэй, хэд хоног хэтэрхий дураараа байчихлаа" гэсээр цааш алхсаар Тэхён ажлаа, Жонгүг хичээлээ хийдэг өрөө рүүгээ ороод хаалгаа хаачихав. Тэгснээ шалгалтанд бэлдэж байгаа учраас битгий саад болоорой гэлээ. Тэхён гайхсаар хамтдаа тэврэлдээд хэвтэх цагаа алдсандаа харамссан ч, босоод оройн хоолоо хийж эхлэв.

Хоолоо хийчихээд түүнийг дуудахаар очтол Жонгүг уурлан, "Шалгалтандаа бэлдэх хэрэгтэй гээд байхад битгий садаа болоод бай гэж эхлсэн байх аа" гэлээ.

"Шалгалт авах хүн нь чиний нөхөр байхад юундаа ингэтлээ санаагаа зовоогоод байгаа юм?" гэж хэлсэн ч Жонгүг ширээн дээрээсээ боссонгүй. "Санаа зовохгүй өөр яах юм? Ким багшаас гуйж шалгалтын оноогоо нэмүүлэх үү? Би ёстой тэгэж чадахгүй тийм болохоор сайн хичээгээд энэ удаа танхимаасаа нэгт орох хэрэгтэй" гэхэд Тэхён түүнийг хүлээж залхсан бололтой. 

"Яг одоо босоод оройн хоолоо идэхгүй бол авсан онооноос чинь арван оноо хасна" гэж хэлчихээд гараад явлаа. "Хөөе хүлээж бай! Яахаарааа ийм шударга бус байдаг юм? Хичээнгүй бэлдэж байгаа сурагчаа хараад сэтгэл санаа чинь сайхан байх ёстой юм бишүү"

Тэхён түүнийг ширээнд суулгаад, "Үгүй ээ, жирэмсэн чамайг шалгалтаас болж ядрааж байгаа болохоор өөртөө уур хүрээд байна." гэхэд Жонгүг инээгээд, "Жирэмсэн гээд хэтэрхий давармааргүй байна шүү дээ" гээд хоолоо идэж эхэллээ. 

"Битгий их хичээ, чамайг хичээлдээ сайн гэдгийг би мэднэ шүү дээ. Чамайг ядараасай гэж хүсэхгүй байгаа болохоор хиймээргүй байвал заавал хийх хэрэггүй. Ядаж би чамайг хичээлээс чөлөөлж бага ч гэсэн амрах цаг гаргаж өгөх хэрэгтэй учраас, хэцүү байвал битгий хий" 

"Ойлголлоо доо" Тэхён түүнийг амтархан идэж байгаг нь хайрлангуй ширтэж байгаад, "Жаахан таргалчихсан юм уу даа?" гэхэд нь Жонгүг түүн рүү ширүүн харц шидэлсээр, "Эмзэг сэдвийг эмзэг үед битгий яриад байгаарай" гэлээ. "Өхөөрдмөөр л байна шүү дээ"

"Битгий яриад бай гэж хэлсэн шүү! Чимээгүй болохгүй бол би яг уйллаа шүү!!!!!"




....

+Teacher+Where stories live. Discover now