"Chapter-5"

2K 213 19
                                    

"Сургуулийн аялал!!!"

"ТИЙМ ЭЭ!" гэж хүүхдүүд орилолдоно. Архидал, мансууралт, хэнд ч хэрэггүй цаг үрсэн тэмцээн уралдаанууд. Хэдий түүнд таалагдаагүй ч, тэр сургуулийн аялалд явахаар шийдэв. Үнэндээ Жонгүг энэ сургуульд ирээд найзтай ч болж амжаагүй хүүхдүүд түүнийг мэдэхээс, Жонгүг тоотой л хэдэн хүүхдийн нэр мэддэг. Тийм болохоор өөрийн танилын хүрээгээ тэлэхээр шийдэн, аялалд явах хүүхдүүдийн нэр дээр өөрийнхөө нэрийг бичив.

Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн аялалын өдөр болж, хаа сайгүй догдлон зогсож автобусаа хүлээн, тэдэн дунд Жонгүг ч гэсэн ирсэн байв. Түүний хажууд хэдэн охидууд тэднийг дагаж ирсэн хэдэн хүүхдүүд элдэвийн юм ярин зогсох бол Жонгүг дуугүй л инээмсэглэнэ. Гэнэт түүний хажууд Хусог ирж зогсов. Хусог бол дээд дамжааны ах. Жонгүгтай адил сургуулийн хөл бөмбөгийн шигшээ учраас,түүнийг их хурдан таньдаг болсон. Жонгүгт хамт байхад уйдахааргүй залуу шиг санагддаг. "Юу байна даа? Чамайг аялалд явахгүй  л байх гэж бодсон шүү" гэхэд Жонгүг, "Би ч гэсэн тэгэж бодсон ч эцсийн мөчид бодол маань өөрчлөгдсөн"

"Тэгвэл сайн юм болж дээ? Тэнд манай найзууд зогсож байгаа, танилцах уу? Үнэндээ чи энд ганцаараа л зогсоод байх шиг харагдаад тэгээд л, манай найзууд сагcны шигшээ тэр өндрийг нь Намжүүн, хажууд нь зогсож байгааг нь Юнги гэдэг юм..." гэсээр тэдэн дээр дагуулан очоод танилцав. Жонгүг тэдэнтэй ярилцан зогсож байхад автобус хөлдөх болсон тул, өөрийн хуваарилагдсан автобус руугаа очихоор эргэтэл Хусог, "Чи зүгээрээ энд суучих. Арыг нь би хариуцъя" гэсээр байгаад түүнийг өөрсдийн автобусанд суулгаллаа.

Жонгүг дээд дамжааныхантай хамт сууж болохгүй ч, автобус хариуцаж байсан багш нь тэдний биеийн тамирын багш буюу Жонгүгийн дасгалжуулагч байсан болохоор асуудал үүссэнгүй. Жонгүг Хусог болон түүний найзуудтай сайн зохицож байлаа. Анхнаасаа л тэдэнтэй байх ёстой байсан юм шиг санагдана. Тэдний найзууд нээлттэй мөн хөгжилтэй.

...Зорьсон газартаа ирээд өдрийн цайгаа уусаны дараа хүүхдүүдийг баг болгож хувааж хуваарийн дагуу олон тэмцээн уралдаан болж эхэллээ. Тэмцээн бүрт Жонгүг оролцоно. Бие бялдарын хөгжил сайтай учраас өөртэй нь хамт баг болсон хүүхдүүд муу байсан ч Жонгүг тэднийг ялахад их нэмэр болж байв. Гэвч сүүлчийн тэмцээн дээр тэр эсрэг багийн хүүхдийн буруутай үйлдэлээс болж газар унахдаа гараараа их л эвгүй тулаад уначихав. Үүнээс болоод яг одоо бүх хүүхдүүд гадаа дуулж бүжиглэн, жаргалтайгаар цагийг өнгөрөөж байхад тэр эмчийн тусламж аваад өрөөнд хэвтэж байлаа. "Дэмий ирлээ" гэж бодоод хэвтэж байхад эмч, орж ирээд "Зөөлөн эдийн гэмтэл байх шиг байна. Бугуйгаа аль болох хөдөлгөхгүй байхыг хичээгээрэй. Энэ эмийг уугаад өвчин нь намдахгүй бол намайг дуудаарай" гэж хэлээд гарав. Санаа алдан цонхоор ширтэн хэвтэж байтал гэнэт түүний утас дугарлаа. Халааснаасаа гаргаж ирээд хартал "Ким Тэхён багш" гэсэн дугаараас залгаж байв.

+Teacher+حيث تعيش القصص. اكتشف الآن