"Chapter-26"

1.3K 181 14
                                    

"Ким багшаа?" Жонгүгийг ийн дугарахад, Тэхён унтлагын өрөө рүү гүйж орж ирлээ. "Юу болсон төрөх гэж байна уу?... Хүүхэд хүчтэй хөшиглөсөн юм уу? Хайрт минь бүх зүйл хэвийн биз дээ? Эмнэлэг?..Яасан бэ зүгээр үү?" Дуусаж дундрашгүй олон асуултаар булж эхлэв. "Зүгээр би үнэхээр зүгээр. Төрөх гэж байна уу гэнэ шүү төрөх болоогүй ээ. Хоёр сар дутуу байгааг мартчихсан юм уу? Зүгээр л таныг хэтэрхий удаад байсан болохоор чинь, уйдсандаа л дуудсан юм. Юунд нь ингэтлээ сандарч гүйж ирдэг байна аа" гэж зөөлхөн инээмсэглэхэд, бүх зүйл зүгээр байгаад санаа нь амарсан Тэхён "Чи өөрөө санаандгүй байдлаар төрөхөөсөө хэдэн сарын өмнө төрчихдөг гэж хэлээд байсан биз дээ. Бас Ким багшаа гэж тэр бүр дууддаггүй. Чухал үед чи Ким багш гэдэг шт дээ" гэсээр хажууд нь ирж хэвтээд гарыг нь атгалаа. "Аав намайг хүүхдээ төрөөд чиний биеийг тэнхэртэл ажилд авахгүй гэсэн."

"Хөөх тэгвэл тэр хүртэл бид яаж амьдрах юм бэ? Би оюутан. Надад лав юу ч байхгүй шүү" гэж тоглоом болгон хэлэхэд, Тэхён инээсээр "Би ажилгүй. Хадгаламжаа хүүхэддээ хадгалах учраас ааваас л тусламж гуйдаг байхдаа тийм ээ?" гэлээ. Хэсэг инээлдэж байгаад удалгүй Жонгүг гүн нойрондоо автав. Жирэмсний эхний хэдэн сард Жонгүг бүх зүйл дээр маш эмзэг ханддаг байсан тэрээр төрөх сарууд ойртох тусам илүү дөлгөөн тайван болж байгаа билээ. Бас дээрээс нь цаг л гарвал унтчихдаг болчихсон.

Тэхён духанд дээр нь үнсчихээд унтлагын өрөөгөө орхин гарч хэдхэн хоногийн өмнөөс бэлдэж эхлэсэн хүүхдийнхээ өрөөний засварын ажилд ханцуй шамлан орлоо. Тэхён бүх зүйлийг өөрөө хүүхэддээ хийж өгөхийг хүссэн учраас саяхнаас өдрийн ихэнх цагийг энд өнгөрүүлдэг болсон. Будаг шунх элдэв үнэрнээс Жонгүгийг хол байлгах гээд нааш нь ойртуулдаг ч үгүй.

Удалгүй түүний утас чанга дугаран Жонгүгийн ээж залгаж байлаа. Жонгүг ээжтэйгээ огт ярихыг хүсэхгүй байгаа учраас түүний ээж Тэхён руу залгаж Жонгүгийн биеийг асуудаг юм. Ээж нь тэднийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч, Жонгүгт санаа зовсондоо аргагүй эрхэнд Тэхён руу үе үе залгадаг болсон.

"Сүүлийн үед тэр их унтдаг болчихсон. Төрөх дөхчихсөн учраас хөдөлгөөн нь эрс багассан."

"Ойлголлоо.Тэр миний талаар ямар нэгэн юм хэлсэн үү? Намайг ярьж байна уу?" Хэдий тэд одоо харьцахгүй байгаа ч гэлээ Жонгүгийг Солонгост ирэхээс өмнөх бүх цаг үед хамт байж, маш дотно байсан учраас түүний ээж Жонгүгийг их санадаг. "Би тантай уулзаад үз гэж ятгасан ч тэр.... Тийм зүйл болохгүй гэж хэлсэн" Тэхёнийг ингэж хэлэхэд Жонгүгийн ээж хэсэг хугацаанд дуугаа хураалаа. Тэгснээ гэнэтхэн "Ямартай ч баярлалаа баяртай" гэж хэлээд утсаа хурдан таслачихав. Удалгүй оройн хоолны цаг болсон тул Тэхён хийж байснаа түр зогсоон Жонгүгт хоол хийхээр гал тогоо руугаа яарлаа.

Өлссөн ходоодноосоо болж нойрноосоо сэрсэн Жонгүгийг хооллож байх хооронд тэдний гэрийн хонх дугарав. "Ирэх хүн байхгүй дээ?" гайхсаар Тэхён очиж хаалга тайлахад Жонгүгийн Их сургуулийн найзууд, Тэхёний хичээл ордог байсан оюутнууд иржээ. "Хөөх Жонгүг танай хүүхэд чинь цагаар өсдөг юм уу? Ямар том гэдэстэй болчихсон юм бэ?" гэж Хусогийг чанга дугарахад Юнги хажуунаас нь нударч байгаа харагдав. Хусог, "Үгүй ээ сүүлд уулзсанаас хойш их хугацаа өнгөрчээ л гэх гэсэн юм" гэсээр инээмсэглэв. Намжүүн олон төрлийн чанартай жимс авчирч өгсөн бол Хусог, Юнги хоёр хүүхдийн хувцас авчирсан байлаа.

"Та хоёрын хүүхэд хэнийг нь илүү дуурайх бол?" гэж Намжүүныг асуухад Жонгүг, "Тэхёнийг дуурайна" , Тэхён, "Жонгүгийг дуурайна" гээд зэрэг шахам хэлцгээв. Тэгснээ дараа нь, "Таныг л дуурайх хэрэгтэй шт дээ."

"Үгүй ээ... Чи ийм үзэсгэлэнтэй байхад чамайг дуурайвал илүү сайхан" гэх мэтээр тэмцэлдэж буйг харсан Юнги нүдээ эргэлдүүлэн, "Хэнийг нь ч дуурайсан царайлаг төрөх ойлгомжтой байхад юундаа дэмий зүйл дээр маргаад байдаг байна аа? Аливээ Ким багшаа дахиад будаа" гэж маргааныг зогсоов.

Хусог "Ким багш ингээд л бидний будаанд гүйгээд байж байх цаг ирдэг л юм байна амьдрал ч гэнтийн сонин зүйлээр дүүрэн юм аа" гэхэд Жонгүг, "Гэрт ирсэн зочид болохоор чинь л хүндлээд тэгэж байна. Ер нь битгий миний нөхрийг зараад бай! Цагтаа та нарын багш байсан хүн шүү. Өөрсдөө босоод хийгээд идээч." гээд ширүүн дугарлаа.
Намжүүн толгой сэгсрэн, "Сурагч нь багшаараа будаа аягалуулж идэж болдоггүй юм бол, яагаад сурагч нь багштайгаа хайр дурлалын харилцаа үүсгээд хүүхдийг нь гаргаж өгч болоод байгаа юм?"

"Та нар чинь! Ёстой нээрээ! Миний уурыг хүргэх гэж ирсэн юм уу? Зүгээр хоолоо идэцгээ! Эсвэл намайг жинхэнээсээ уурлахыг хармаар байна уу?" гэж Жонгүгийг чанга дугарахад бүгд дуугаа хураалаа.










...
Boss-ыг уурлуулж болохгүй 😂

+Teacher+Kde žijí příběhy. Začni objevovat