"Chapter-31"

1.3K 167 11
                                    

"Тэр яагаад ийм жижигхэн...Яагаад ийм хөөрхөн байгаа юм бэ?" Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэн хүүгээ тэврэнэ. "Чи минь ч гэсэн намайг санасан уу? Уучлаарай аавыгаа уучлаарай. Одоо дахиад хаашаа ч явахгүй. Тийм болохоор битгий өвдөөрөй Жонү" 

Жонү маргааш эмнэлэгээс гарах болохоор Тэхён, Жонгүг хоёр өнөө шөнө хүүтэйгээ үлдээд олон хоног хүүхэд харж, асарсан Ким хатагтайг амраахаар гэрлүү нь явуулахаар ирсэн билээ. Үргэлж л дээгүүр харж эрхэмсэг төрх гарган явдаг байсан Ким хатагтай, Жонүг төрснөөс хойш сайн эмээгийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэхэд болно. Тэр өөрөө ч үүндээ дуртай байгаа, ач хүүгээ хараад хэнд ч хэрэггүй хүйтэн төрхөө хаясан. 

Тэхён, Жонгүг хоёр нийлснээс хойш тэднийг тойрсон олон хүмүүсийн жинхэнэ төрх ил гарч, бодит зүйлсийг дэлгэж худал хуурмагийг бага багаар холдуулсаар байна. 

"Энэ бүхний дараа бид хамтдаа байна. Энэ л надад хангалттай" гэж Тэхён шивнэсээр хүүгээ тэврэн зогсох Жонгүгийн араас тэврэнэ. "Хэзээ ч битгий надаас холдоорой" гээд уруул дээр нь шунаглан үнсэв. 

...Маргааш өглөө нь тэд эмнэлгээс гарч гэр лүүгээ явцгаалаа. Жонү унтчихсан ч гэсэн Жонгүг хүүгээ тэвэрсээр буйдан дээр сууж байх хооронд Тэхён өдрийн хоол бэлдэнэ. Тэхёний харж байгаагаар Жонгүг бие бүрэн тэнхрээгүй тийм болохоор хоолыг нь огт алгасуулахгүйг хичээнэ. Жирэмсэн байхдаа бүхнийг иддэг байсан Жонгүгийн хоолны дуршил эрс буурсан нь Тэхёний санааг чилээнэ. "Хоолоо идээрэй" гэж Тэхёнийг дугарахад Жонгүг хүүгээ тэргэн дээр нь үлдээгээд цааш явлаа.

Тэднийг хооллож байх зуурт гэрийнх нь хонх дугарав. "Хэн ирэх билээ?"

"Хэн ч ирнэ гэж хэлээгүй шүү дээ" гэж Тэхён бувтнасан ч, "Чи хүү дээрээ очиж бай. Хонх дугараад сэрчихсэн байж магадгүй. Би хаалга тайлахаар явлаа" гэв. Тэхён хэн зочлон ирснийг хараад санаа алдсан ч гэсэн хаалгаа тайлахгүй өнгөрөөж болохгүй нэгэн тул хаалгаа нээв. "Хүү маань унтаж байна аа. Хэн ирсэн бэ Тэхён?'

Жонгүг олон хоног тэнэг амьтны гэрт хоригдсон болоод ч тэрүү өөрт нь бас гэр бүлд нь муу зүйл болохвий гэдгээс үнхэлцгээ хагартал айна. Тийм учраас зүгээр л хэн нэгэн хонх дарж гэрт нь орж ирэх нь хүртэл түүний хувьд том айдас. Хэн байх бол? Яах гэж ирэх бол? Бидэнд муу юм хийх болов уу гээд л. "Хэн юм бэ Тэхён хэл дээ" гэж дугарахад, Тэхён болон гэнтийн зочин түүний өмнө хүрч ирлээ. "Ээж?"

Жонгүгийн төрсөн эх нүдэндээ нулимс дүүрэн хүүгийнхээ өмнө зогсож байлаа. Тэхён хүүгээ тэрэгнээс аван өрөө рүү нь явахаар зэхэж, "Би та хоёрыг үлдээе. Хүүгээ харж байх болохоор тайван ярилц даа" гэхэд Жонгүг, "Үгүй ээ...хамтдаа байж бай" гэж хэлсэн ч Тэхён "Чи ээжтэйгээ ярилцах хэрэгтэй хонгор минь" гээд цааш явлаа.

"Бүх зүйлд ээж нь буруутай. Бүгд миний буруу. Араатан мэт эмтэй хамт амьдарч тэсэлгүй явсанд чинь уурлаж аавынхаа үгэнд орсонгүй гэж зэмлэхэд чи хичнээн шаналсан бол? Үргэлж л бүх зүйлийг чинь дэмжинэ тэтгэнэ гэдэг байсан ээж нь хүүгийнхээ амьдралын хамгийн чухал, хамгийн зөв шийдвэрийг гаргаж хайртай хүнтэйгээ хамт байх гэхэд нь дэмжих нь битгий хэл чичлэж загнахад чиний минь урам хичнээн ихээр хугарсан болоо? Би дэндүү муу ээж. Хүүгээ тэр тэнэгүүдийн дунд зовж байсныг ч мэдэхгүйгээр, аавд чинь итгэж л байдаг. Намайг уучлаарай хүү минь. Уучлаарай" хэн хэнийх нь тэвчсэн нулимс асгарч эхлэхэд Жонгүг ээжийгээ чанга тэврээд, "Юу ч болсон бай, та үргэлж миний ээж хэвээрээ шүү дээ. Битгий санаа зов доо. Бид нэг гэр бүл учраас хэдий танд гомдож байсан ч гэсэн одоо бүх зүйл мартагдлаа... Хүү нь тандаа хайртай шүү"


"Хайртай шүү бас баярлалаа. Ээжийгээ уучласанд баярлалаа." эцэст нь тэд тайвширан, уйлахаа больцгооход Жонгүг инээмсэглэсээр, "Ач хүүгээ хармаар байна уу? Тэрнийг Жонү гэж нэрлэсэн. Миний өгсөн нэр байгаа юм. Миний нэртэй төстэй учраас их хөөрхөн байна гэж Тэхён хэлсэн. Ким Жонү?"

"Сайхан нэр хайрласан байна" гэхэд Жонгүг, "Тийм байгаа биз? Би жирэмсэн байхдаа бодож олоод, тэгээд Тэхёнд хэлж үзсэн чинь зөвшөөрчихсөн. Нээрээ ээж би овгоо солиулах тухай бодож байгаа, Ким Жонгүг хэр сонсогдож байна? Дажгүй байгаа биз дээ? Ким Тэхён, Ким Жонгүг, Ким Жонү... Хөөх манай гэр бүл ч сайхан сонсогдож байна тийм үү ээжээ?..... Өө нээрээ..." хэдэн сарын өмнөх тэд эвдрэлцэн муудалцаж, хэдхэн хормын өмнө уулзаж эвлэрсэн ч юу ч болоогүй мэт үргэлж л ээждээ ярьдаг байснаараа бүгдийг нь ярьж эхэллээ. Магадгүй гэр бүл гэдэг ийм л байдаг байх. Хичнээн ихээр муудалцаж маргалдсан ч эргэж эвлэрэхдээ тэд урьдынхаараа л байх болно. Учир нь гэр бүл болохоор тэр.



















....

+Teacher+Where stories live. Discover now