"Chapter-28"

1.1K 172 12
                                    

Ким хатагтай "Хоолоо ид" хэмээн хэлэхэд, Тэхён "Идмээргүй байна аа ээжээ, би хүүгээ авч байя та эхлээд хоолло" гэж хариулаад хүүгээ авахаар ширээн дээрээс бостол Ким хатагтай, "Суу" гээд ширүүн дугарснаа хажуухад нь зогсох үйлчлэгчид Жонүг өгөөд, "Тэp буйдан дээр очоод тэврээд сууж байхад л болно. Хэрвээ уйлвал биднийг шууд дуудаарай... Харин чи Ким Тэхён хоолоод идээдэх" гэлээ.

"Идэхийг хичнээн хичээсэн ч хоолойгоор давахгүй байхад яах юм бэ? Хоол идэх ямар ч сонирхол алга уучлаарай" гэж хэлээд дахин ширээн дээрээс босох гээд өндийтөл, Ким хатагтай өмнөхөөсөө ч илүү чанга дуугаар, "Суугаад хоолоо ид гэж байна шүү! Ганцхан чиний хоолойгоор хоол давахгүй байгаа юм биш. Бүгдэд нь л хүнд байна. Хоолоо идэхгүй энэ янзаараа явсаар өвдчихвөл, чи Жонүг сайн харж чадах юм уу? Жонгүгийг эргээд ирэхэд чи ядаж хүүгээ сайн харсан байх ёстой биз дээ. Тийм болохоор дуртай дургүй хэцүү байгаа үгүй чинь хамаагүй чи энэ ширээн дээр суугаад хооллох л ёстой" гэв. Тэхён буцаад суудалдаа суугаад аль чадахаараа л их хоол идлээ. Тэр ээжийнхээ хэлснийг хүлээн зөвшөөрч байлаа хүүгээ сайн харахын тулд өөрөө эхлээд эрүүл байх хэрэгтэй. Хооллож дууссаных нь дараа хатагтай Ким, "Одоо дээшээ гараад унт. Шөнөжин бараг л нойргүй хоносон биз дээ, би үйлчлэгч нараар туслуулаад Жонүг харж дөнгөнө. Чамайг би өөрийнхөө төлөө явж амар гээгүй байна. Хүүгийнхээ төлөө очоод амар. Ингэж нойргүй явж байгаад хүүгээ харж байх үедээ унтчихвал яах юм? Тэгээд ямар нэгэн зүйл болвол... Эсэргүүцэлгүй очоод унт"

Эцэст нь Тэхён ээжийнхээ зөв гэдгийг хүлээн зөвшөөрөөд өрөөндөө ороод орон дээрээ хэвтлээ. Нүдээ аниад энэ бүхнийг зүгээр л зүүд байгаасай гэж хүснэ. Өмнө нь Тэхён хэн нэгнээс болж хэзээ ч ийм байдалд орж үзээгүй. Түүний одоо туулж байгаа өвдөлт, шаналал, галзууртлаа санах тарчлааныг хайрлаж дурлаж хагацаж үзсэн нэгэн л мэддэг байх. Нүдээ анихад шууд л Жонгүгийн төрх дүрслэгдэж, түүнтэйгээ хамтдаа байна гэж төсөөлнө. Гэхдээ энэ бүхэн зөвхөн төсөөлөл гэдгийг мэдэж байгаа тэрээр дахиад л цурхиртал уйлмаар санагдсан ч, нулимс нь гарсангүй. Хэтэрхий их уйлснаас болоод нулимс нь хүртэл гарахаа больчихсон, гэвч тэрээр зүрхэндээ асгартал уйлж байлаа.

...Оройн хоолон дээр  нэгэн маргаан үүсэж хатагтай Ким, "Жонгүг ямар үхчихээ юу! Чи яг л түүнийг үхчихсэн мэт аашлаад байна. Одоо хангалттай. Ухаан орооч Ким Тэхён! Тэр хаа нэгтэй байгаа олж очоод уулз гээд хэлээд байхад өдөржин ийш тийш гөлрөн оршуулганаас ирсэн хүн шиг аашлахаа больж үз. Чамд хэцүү байгааг ээж нь ойлгож байна гэхдээ миний хүү ийм байдалтай байгааг харах ээжид нь ч гэсэн хэцүү байна гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Жонүг бод. Ядаж л хүүгийнхээ өмнө жаргалтай бай, тэр жаахан хүүхэд юуг ч ойлгохгүй гэж бодож байна уу? Тэр мэдэрдэг юм Тэхён.  Долоо хоног өнгөрлөө чи хүүгээ бодоод эргээд хэвэндээ орох хэрэгтэй байна. Ямар ч нөхцөлд байсан чиний Жонүгийн аав гэдэг чинь өөрчлөгдөхгүй. Хүүгийнхээ төлөө өөртөө анхаарал тавь."

"Ойлголлоо ээжээ" үүнээс хойш Тэхён бага зэрэг дээрдсэн. Магадгүй дээрдсэн мэт харагддаг болсон. Ким хатагтай бүх зүйл зүгээр болоход хугацаа хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Нэг өглөө босоод л юу ч болоогүй мэт амьдрах ямар ч боломжгүй. Ким хатагтайн огтоос ойлгохгүй байгаа ганц зүйл бол, Тэхён Жонгүгийг огт хайхгүй байгаа явдал байлаа.

Хайгаад үз, эсвэл хүнээр хайлгаад олчихьё гэх бүрт Тэхён, "Хүсэхгүй байна! Түүний надаас явах шийдвэрийг нь хүндлэх хэрэгтэй" гэж зөрүүдлэнэ.

...Орой хүүгээ унтуулах гэж удаан хичээсний эцэст арай ядан унтуулах үед Тэхён утас өрөөгөөр дүүрэн хангинав. Хэн гэдгийг нь ч харалгүй хурдхан шиг аван чихэндээ наагаад ууртайгаар, "Хэн бэ?" гэж асуув. "Би байна аа. Жонгүгийн ээж"

"Та яагаад над руу...ямар нэг юм болоо юу?"

"Үгүй ээ үгүй. Зүгээр л Жонгүгийг асуух гээд одоо төрөх дөхчихсөн үү? Эсвэл аль хэдийн төрчихсөн үү? Бие нь хэр байна? Ямар нэгэн ноцтой юм болоогүй биз дээ?" гэхэд нь Тэхён гайхширч, "Байзаарай. Тэр тантай хамт байхгүй байгаа хэрэг үү?"

"Юу? Үгүй ээ. Чи чинь юу яриад байгаа юм? Сүүлд ярихдаа чи Жонгүгийг надтай уулзах, ярих ч хүсэлгүй байна гэсэн биз дээ. Тийм байж тэр одоо яаж надтай хамт байх юм?..."





Чи минь хаана байгаа юм бэ?






...

+Teacher+Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon