2-р хуудас

355 57 31
                                    

Хоёр дох хуудсыг тэрээр чичирсэн гараараа дэлгэн уншиж эхэллээ.

" Жаахан залхаачихсан уу? Уучлаарай хайрт минь. Аа хэлэх зүйл их байгаа ч бичих гэхээр бүх зүйл холилдож хутгалдаад чамд минь ойлгогдохгүй байх вий гэхээс эмээнэ. Гэвч таныг бусдаас тэс өөрөөр хайрладаг байсан намайг ойлгохыг, мэдэхийг, мэдрэхийг хичээгээрэй.

Нэгэнт л би хайрын түүхээ бичиж байгаагаас хойш анхны харцаар дурласан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу.

Чиний талаарх миний анхны сэтгэгдэл ямархуу байсан бэ гэвэл догдлом гэж би хариулах байсан. Чамайг ирнэ гэхийг сонсоод айсандаа догдолж, анх хараад гайхширсандаа догдлон түүнээс хойш хором мөч өнгөрөх тусам өнөөх мэдрэмж чинь хайрын догдлол болж хувирчээ.

Чамтай өнгөрүүлсэн цаг мөч бүр догдлом байㅡ"

Жимин нороод хатаж эцэст нь хорчийсон шар цаасыг чадахаараа тэнийлгээд ч үгийг нь олж харж чадсангүй. Урссан бэх хоёр мөрний үгийг тэр чигт нь унших боломжгүй болгожээ.

Залуу эр нулимсны мөртэй цаасыг гартаа болгоомжтойгоор атган долоо дахь догол мөрнөөс үргэлжлүүлж уншлаа.

" ㅡмайг хайрлахгүй байх шалтгаан надад зуу байв. Харин чамайг хайрлах шалтгаан ганцхан...

Гэхдээ юу гээч миний өрөвдөлтэй ганцхан шалтгаан зууг дарах хүчтэй байсан юм байна лээ.

Сохор дурлалдаа шатаж эхэлсэн тэрхүү цаг мөчийг би сайн санадаг. Шаргуу бэлтгэл, аргах хоолой, сульдах бие, хялайсан нүднүүд... Танил сонсогдож байна уу?

Сайхан өдрүүд байж дээ.

Чи хэдий ховстом сайхан царайтай, бие налархай агаад уран тансаг авч тэднийг бус тэнэгийг чинь гайхсаар дурлаж орхисон.

Хязгаартаа тулчихаад дахиад, дахиад гэж өөрийгөө шахна. Харин намайг ганц ёолж баашлахад чи сургагч багшаас түр амралт гуйдаг тэнэг шүү дээ.

Гэрээ санаж уйлж байхыг чинь би харсан! Харсаар байтал та зүгээр л нулимсаа арчаад харахад хуурамч инээдээр нүүрээ таглан "Зүгээр" гэдэг мангар.

Магад чи сүүлчийн сохор зоосоо ч болтугай надад, бидэнд зориулчихаж мэдэх л тэнэг. Таны эхнэр үүнд чинь л болж тантай ханилсан биз ээ.

Таны эхнэр... миний хамгаас их үзэн яддаг бүсгүй.

Уурлахаас тань өмнө нэгэн зүйлийг анхааруулах хэрэгтэй болов уу? Тогтож уншаарай хонгор минь. Юун түрүүнд таны амьдралын хамгийн том худлыг илчлэх гэж буйдаа хүлцэл өчье.

𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚 Where stories live. Discover now