10-р хуудас

364 57 6
                                    

Б-би алчихсан шүү дээ. Би! Тэд биш би л алчихсан юм. Би л байгаагүй бол тэр-

- Хэдэн давхар вэ?

Хүүхдийн цээл хоолой Жимины бодлыг тасалж тэрээр цочисхийв. Тэрээр толгойгоо өргөн том цэнхэр хавтан дээрх тоог харваас аль хэдий нь ээ машины зогсоол дээр иржээ.

- Х-хорин долоо

Түүнийг мэдээ ч үгүй байхад нь шаламгай гэх чинь орж ирээд хариулт нэхэх хүүг тэрээр харц шидлэн өнгөрөхдөө гацах шиг болов.

Бяцхан инээмсэглэл, туулайнх шиг үүдэн шүд, буйл нь багахан гарч нүднийх нь хажууд зураас татсан гэрэлтсэн нүдтэй хүү ажээ. Тэр бүх захиануудаас болсон уу? Угаас тэр хүү түүнтэй тийм адилхан байсан уу мэдэхгүй ч Жимин дүүгийнхээ ихэрийг харах шиг болов.

Жижигхэн дэлгэцээр гарч буй үхлүүт цогцос бус тэртээ арван дөрвөн жилийн өмнөх хүүг харах шиг боллоо. Түүний бүхэл биеийн цус царцах шиг болж, дух нь хөлс даана.

Үг ч дуугарч үл чадан хальт мульт өмссөн хаалтны цаанаас дэмий л ангалзах амаа жимийж дараагийн хэдэн хормын туршид тэрээр хүү рүү ширтсээр...

Тэрээр тэрхэн үед танихгүй хүүг талигаачтай зүйрлээд амжив. Амьдад нь хэлж чадаагүй уучлал хүсэх өрөвдөм гуйлтууд нь хоолойнд тулах ба амьсгал ч авч үл чадан хүүгийн хоёр шуунаас тас атган буйгаа ч анзаарсангүй.

"Сайн байна уу? Бангтан Сүнёондагийн алтан магнэ Жон Жонгүг байна!"

Чихэнд нь жингэнэх хоолой хэтэрхий үнэмшилтэй байснаас тэрээр үнэхээр л үхсэн нэгнийг амтлаад босчихож, түүнийг сонсохоор ирж хэмээн бодох ба хөөрхий юу ч үл мэдэн бүлтэлзэх хүүг энгэртээ наав.

Тэрээр анх орсноос хойш л түүн рүү ширтэх, хувцсаа хальт мульт өмсөж, нүүр ам нь энд тэндээ шархлан, гараа ороосон боолт нь цусандаа хатаж буй эр нэг л жийрхэм санагдсан аж. Түүний айдас зөв байжээ. Одоо үл таних эр түүнийг тас тэврэн загнаж байна.

- Муу хөгийн амьтан ахыгаа үхлээ гэж айлгаад, чамайг тэгээд л явчихаар намайг яана гэж бодоо вэ? М-муу гахай, дахиж чам руу харах ч үгүй за юу! Ийм юмаар тоглодог юм уу тэнэг минь.

Түүний бувтнаан нулимсанд нь дарагдаж бүр будилж гүйцсэн хүү танихгүй эрийн чанга атгалтаас гарахаар эрмэлзэнэ.

𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚 Where stories live. Discover now