11-13-р хуудас

62 17 2
                                    

Нөгөө талд цахилгаан шатнаас дөнгөж буусан Тэхён хүний нүдэнд  өртчихгүйг хичээн халаасандаа атгасан гурван цаасыг үрчийтэл нь базсан байв. Хатуу цаасны ирмэг хамаг гарыг нь хатган хөндүүрлүүлэх ч түүний зүрхэндэх өвдөлттэй харьцуулваас тэд өт хорхой адил өчүүхэн ажээ.

Түүний нүд хэт уйлснаас хорсон өвдөх авч одоо ч урсахаар завдаж  зовхиндоо мэлтэлзэнэ. Түүний үргэлж тэгш явдаг нуруу нь бөгтийж, амьсгал нь давчидан цээж нь түхэлзэх ч алхаа бүр нь асар удаан ажээ. Бодол дундаа хөвж явах тэрээр өглөөхөн ирсэн хуваарьт и-майлыг санагалзана.

"Сайн уу, ахаа

Өдрийн мэнд хүргэе. Та үүнийг уншиж байвал намайг амьсгал хураасныг мэдсэн биз ээ.

Та бүү шаналаарай, миний мунхаг шийдвэрүүддээ цэг тавьж буй явдал л гээд бодчих. Намайг та харааж зүхэж мангар, тэнэгээр минь дуудаж байж магадгүй юм. Эсвэл өөрийгөө сайн ах байж чадсангүй гэж зэмлэж суугаа байх. Гэхдээ зүгээр дээ, би үнэхээр зүгээр. Тархи толгой минь ч, зүрх сэтгэл минь ч хэдэн жилдээ байгаагүйгээрээ амгалан байна.

Би мангар тэнэг байгаагүй ч аймхай новш байсан юм. Хүнийг анх удаа хайрлаж үзчихээд түүндээ донтож хүсэмжилсээр амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлчихэж. Харин өнөөдөр тэр хүн минийх биш хүнийх болох гэж байна. Ер нь минийх ч байгаагүй л дээ...

Сэтгэлд ассан гал минь унтарсаар уджээ. Одоо хөөрхийгөөс цагаан саарал цог л үлдсэн агаад, үнснээс оч эрээд олдоггүйтэй нэгэн адил надаас амьдрах хүсэл нэхэх нэмэргүй байсан юм шүү. Үхэхээр шийдээд удаж байна аа би, ахаа. Бие цогцос минь л амьсгалахаас бодол сэтгэл минь амирласаар удав.

Би хайраа илчлэхээр шийдсэн. Тийм ээ, Жимин ахад хэлсэн. Гэвч одоо нэгэнт оройтжээ. Хэдэн жилийн нөхөрлөл, найзын тангарагаа үл тоон ичгүүргүйгээр сэтгэлээ илчилсэн би одоо харамсаж сууна. Уртаас урт захидлууд бичсээр гар үе бүрээрээ янгинан өвдөх бөгөөд хад чулуу мэт болсон уушги  нэг тэлж нэг агшина. Тэгэх бүртээ зүү шигтгэн буй мэт өвдөх агаад амьсгаа авахаас ч дургүй хүрдэг болж.  Тэгсэн хэрнээ л тамхиа татсаар. Уугиж униарттал, нүдээ хорстол татна. Огиулж жигшмээр бугшсан тамхи үнэр надаас салахаа байж, аманд амтагдтал сүрчиг цацавч дарж чадахаа больжээ.

За тэр ч яах вэ.

Танаар бохир ажилаа хийлгэж буйдаа уучлал эрье, ахаа. Би энэхүү гурван хуудсыг ураад хаячихаж болох л байсан ч таныг яагаад ингэж өөрийн бузар булай үйлдээ шамдуулж байгаагаа ойлгохгүй юм . Магадгүй би энэ гурван цаасыг тэр минь танаас өрсөөд уншчихсан байгаасай гэж хүссэнд биз ээ. Үхэхдээ хүртэл булай үйлдээ ондоо нэгнийг хутгаж явдаг би ч дээ...

Та үүгээр юу хийхээ өөрөө мэд дээ. Бас би энэ хорвоогоос халих нь тантай харин ямар ч холбоогүй байсныг бодолцож үзээрэй. Энэ бүхэн миний увай ичгүүргүй зангийн л хор уршиг юм шүү.

Бидний бүдэг бадаг ч гэлээ санаа сэтгэлийг минь тод гийгүүлдэг анхны учралыг би халих хүртлээ мартахгүй ээ.

Намайг та мулгуу амьтан гээд харааж зүхээрэй. Хөгийн новш гээд булш руу минь нулимаарай. Амиа хичээсэн амьтан гээд оршуулган дээр минь битгий ирээрэй. Юу ч болсон намайг л буруутгаарай, ахаа. Өөрийгөө, эсвэл Жимин ахыг ч биш, зөвхөн намайг .

Сайн сайхныг хүсье,
Таны маанаг дүү."

"Тэнэг амьтан."

Амнаасаа энэ хоёр үгийг харааж гэхээсээ илүү хайрлаж урсгасан тэрээр гарын үеэ цайртал чанга атгаснаа анзаарсангүй. Хоолой нь зангирч,  дагзаар хатгуулах агаад ес дүгээр сарын жиндүү салхи ч толгойд нь эрчлэгдсэн бодлын утсыг тасалж хүчрэхгүй санагдана.

Хоолноос гарч турснаас амьсгалах төдийд хэрзэлзэх хэдэн хавирга нь намрын салхины хавсарганд дан цамцтай гарч ирсэн эзнээ хараан зүхэх мэт янгинан өвдөж хэдий дотор орсон ч гэлээ, цонхоо цэлийтэл нээсэн тул өрөө нь цаанаа л нэг зэвхий даах ажээ.

Гэр нь нэг л эзгүй. Байнгын хадгалаатай байдаг Шардоне дарсны тал лонх тэртээ буланд түүний чулуудсан газар хэвтэх ба дуу өсгөгч тоос хураасан чигээр газар хөглөрнө. Ширээнд хадаатай мэт байдаг видео тоглоомны хоёр удирдлага түүний өөдөөс 'өрөөсөн чинь хаачаа вэ' гэж байгаа бололтой цоо ширтэх агаад зургийн цуглуулгууд ширээнээс газар руу асгарсан байв.

Хүнээр дутна гэдэг аймшигтай. Тэрээр хаяад явсан тэр нэгний үйл бүрийг эргэцүүлж, хүнгэнэсэн хоолой нь чихэнд сонстох шиг болоход солио өвчний эрмэгт ирэн иртлээ санагалзсаар үхэх шахаж буй ажээ.

Энэ гурван цаасан дээр чухам юу болоод ингэж чухавчилна вэ?

Толгойнд эргэлдэж дотор салганах сониуч зан нь байж суухын эцэсгүй болгох бөгөөд дөлгөөн нүдэнд нь айдас бүгжээ. Тэрээр салгалсан гараараа базалсан гурван цаасыг авч дэлгэв.




А/n: Сайн уу? Өмнөх шигээ сайн биш хэдий ч аль чадахаараа бичих гэж хичээлээ. Сэтгэлд хүрэхгүй бол уучлаарай.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 08 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚 Where stories live. Discover now