" BTS хамтлагийн гишүүн Пак Жимин сүй тавих гэж буйгаа нийтэд дуулгав. Үүнээс өмнө тэрээр үл таних бүсгүйтэй болзож байгаа нь Dispatch-ийн дуранд өртөж шуугиан тариад байсныг бид мэднэ. Харин тэрхүү үл таних бүсгүй Пак Жиминий сүйт бүсгүй байжээ. Bighit энэхүү мэдээг баталсан ба-"
"BTS хамтлагийн гишүүн Жон Жонгүг амиа хорлосон байдалтайгаар олджээ. Өнөөдөр буюу 2025 оны 9 сарын 1ний өглөө 3 цагийн орчим ард түмний тэр ч бүү хэл дэлхий нийтэд хайрлагдсан дуучин амиа егүүтгэсэн хэмээн анхан шатны шинжилгээ дүгнээд байна. Үхлийн шалтгааныг мөрдөгчид одоогоор тайлж чадахгүй байгаа ба ямар ч гэрээслэл байгаагүй нь амиа хорлолт уу аллага уу гэх эргэлзээг олон нийтэд төрүүлж байгаа агаад урлаг, уран сайхны салбарт нөхөж баршгүй хохирол учруулжээ. Мөн фэн үүд нь түүний үхэл BTS хамтлагийн гишүүн Пак Жиминий гэрлэлттэй холбоотой гэх таамаг дэвшүүлээд байна. Одоо та бүхэндээ хэргийн газраас шууд дамжуул-"
YOU ARE READING
𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚
Fanfiction- Миний 14 жил өөрөөсөө ч нууж, хав дарсан сэтгэлийн минь хэдхэн үгийг уншиж хайрла. Хонгор минь хайрт минь, чиний харц дор хүчгүйддэг надад хэдэн үг өгүүлбэрээр хайраа дэлгэхээс өөр арга байсангүй.