Жимин угаалтуурын цоргоноос нэг хоёроор дуслах усны чимээнээс өөрцгүй угаалгын өрөөндөө өнөөх л янзаараа атиралдан сууна. Хүйтэн ус хамаг биеийг мэдээгүй болгон түүний хуудас атгасан гар чичирхийлнэ.
" Нэг л мэдэхэд та надаас зайгаа барьдаг болсон байлаа. Миний ертөнц орвонгоороо эргэчих шиг болж гэдэс дотор хачин эвгүйгээр базлан таныг надаас залхчихаж гэж гадарлаад шөнөжин уйлж билээ.
Тэгэхэд би та нарт " Гэрээ санаад байна." гэж хэлсэн минь их л үнэмшихүйц шалтаг болсон мэт санагдана. Хэн ч намайг хардаж сэрдээгүйд гоморхсондоо ч тэр юм уу хоолойгоо сөөж нулимс нэвчтэл дэрээ тэврээд уйлсан сан.
Надад ойртсон бүхнийг түлхдэг тэнэг болохоор таныг ч түлхсээр байгаад л явуулчихаж дээ.
Таныг надад зүүгдэхэд би дуртай.
Таныг намайг хочлоход ч би дуртай.
Таны надад хийдэг байсан бүх эгдүүтэй үйлдлүүдэд чинь би дуртай.Санаж байна уу? Бид нэг удаа нэвтрүүлэгт орчихоод хэн нь хамгийн царайлаг болохыг өөрийн бодлоор жагсаа гэсэн шүү дээ. Би таныг хамгийн сүүлд оруулчихсандаа одоо болтол гэмшдэг юм шүү. "
Жимин энэ хэсгийг уншин инээд алдав. Тэр үед түүний дэлхий ертөнц зөвхөн Жонгүг гэх ичимхий хүүг тойрон эргэдэг байсан мэт л зууралддаг байсан даа.
" Үнэндээ та хамгийн царайлаг нь биш. Хамгийн үзэсгэлэнтэй нь. Таны үзэсгэлэнг дурьдваас дуусашгүй бизээ.
Дээр хэлсэнчлэн та надаас зайгаа барьж эхлэх үед чинь миний ертөнц орвонгоороо эргэчих шиг л болсоныг нуух юун. Хумсаа дуустал мэрэн цус гаргаж, өөрийгөө тайтгаруулах гэж хичээсэн ч миний биш Тэхён ахын гарт наалдчихаад түүнийг өдөн инээд алдаж байсан таныг хараад л зүгээр ч нэг ядаргаатай ах биш минийх гэж өмчлөхийг хүссэн нэгэн хэмээн ухаарсан билээ.
Урьд нь надад тийм их өөрийн болгохыг хүссэн зүйл байгаагүй аж.
Хүн ер нь алдчихаад л ойлгодог юм шиг байна.
Тэгээд л "хар" гэдэг шинэ зан араншин надад нэмэгдсэн юм даа. Танаас өмнө бол бусдаас харамлаж, өрсөлдөх гэдэг тэнэг хэрэг байв.
"Миний юм бол миний юм. Таны юм бол миний юм."
гэх зарчимтай амьдарч явсныг та ямар мэдэхгүй биш дээ~
Надад байхгүй цор ганц зүйл та л байлаа.
Ингээд таны хайрыг эргүүлэн авахын төлөө тэмцэж эхлэв.
YOU ARE READING
𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚
Fanfiction- Миний 14 жил өөрөөсөө ч нууж, хав дарсан сэтгэлийн минь хэдхэн үгийг уншиж хайрла. Хонгор минь хайрт минь, чиний харц дор хүчгүйддэг надад хэдэн үг өгүүлбэрээр хайраа дэлгэхээс өөр арга байсангүй.