Биендээ хэтэрхий гэмээр зохицсон сайхан эр эм хоёр хайрандаа бялуурч бие биенээ энхрийлэн үнсэнэ. Залуу үйлдэл бүрээ амьсгал зогсоом үзэсгэлэнтэй бүсгүйгээс харцаа салгалгүй хийж байв. Зөөлөн үсээр нь гараа гүйлгэн хайртай бүсгүйнхээ тоор шиг уруулыг амтлан хэвтэхдээ хөөрхий залуу түүний төлөө өөр нэгэн тарчилж буйг даанч мэдсэнгүй.
Ялдамхан бүсгүйг зүүдэнд нь үдэж өгчихөөд залуу босон өөртөө нэг шил хундагаллаа. Улаан дарс болор хундагыг дүүргэхэд тэрээр шимэн ууж гурвыг заах шигтгээ, шил тэргүүтэй тансаг ханын цагийг ширтэнэ.
Түүнийг Пак Жимин гэх. Бидний дээр дурьдсан ялдам бүсгүйн сүйт хархүү, дэлхийн хэмжээний хамтлагийн дуучин, Бусаны ханхүү Пак Жимин.
Тэрээр улаан дарсаа дахин нэг амтлахдаа ирээдүйнхээ талаар санаа зовинон бодолхийлнэ. Тэд жаргалтай амьдарч чадах болов уу? Энэ буртаг ч хүргэмгүй нандин бүсгүй тэдний ирээдүйн төлөө зовох болов уу? Цаашдаа тэдний хүүхэд эрүүл өсч бойжиж чадах уу?
Түүнд бодох юм мундахгүй...
Тэрээр саяхнаас хар болгосон торгомсог үсээ хойш нь илэн Сөүлийн шөнийг шалнаасаа тааз хүрсэн том цонхоор ажиж суув. Хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй дөнгөж 30 насны босгыг алхаад буй залуу эр бусдын адил энгийн амьдралыг мөрөөдөх ажээ. Түүнд хэзээ ч ирэхгүй энгийн амьдралыг...
Харин өөр нэгэн газар ижил цагт хэдэн цаг уйлснаас болж хацар нь нулимсандаа дэвтэж, архи, хоолны үртэс наалдсан хар цамцанд нь уй гашуун нулимс улам л нэрмээс болох бх залуу эр хэдэн цагаар бичиж суусан захиандаа эцсийн цэгийг хатгаж байв.
Энэ бол түүний гэрээслэл байлаа. Жон Жонгүгийн гэрээслэл, дэлгэгдээгүй хайрынх нь гашуун түүх...
14 жилийн турш мөрөөдсөн хайртынхаа тухай бодон бодон бичиж буй энэ захиа түүний үхлийн гэрч болох учиртай байжээ.
Тэрээр эртнээс бэлдсэн углаа олсыг дахин бэхлэв. Баталгаатай үхлийг хүссэн бололтой хоёр давхарлаж уячихаад тэрээр санаа алдлаа.
Нулимсанд норж халтартсан ч, сараачиж, таталган бичсэн ч захианы эзэн түүнийг ойлгоно гэдэгт тэрээр бүрэн дүүрэн итгэлтэй байв. Гуч шахам хуудас ар өвөргүй бичсэн захиаг тэрээр инээмсэглэн үнсэх нь тэр.
Энэ шарласан хэдэн цаас түүний минь гаранд очно, тэр минь булбарай гараараа атгаад тунгалаг нүдээрээ уншина гэхээр хархүүгийн сэтгэлд оч гийн улам энхийрлэм санагдах аж.
YOU ARE READING
𝙂𝙧𝙞𝙚𝙫𝙚
Fanfiction- Миний 14 жил өөрөөсөө ч нууж, хав дарсан сэтгэлийн минь хэдхэн үгийг уншиж хайрла. Хонгор минь хайрт минь, чиний харц дор хүчгүйддэг надад хэдэн үг өгүүлбэрээр хайраа дэлгэхээс өөр арга байсангүй.