[ Your Beauty ]
Chapter.01
-"...Шинэ сурагч. Өөрийгөө танилцуулаарай"
Энэ мэдрэмжийг үгээр илэрхийл гэвэл энэ яг л чимээгүй хашхираан шиг. Юу гээч...дотор минь маш олон мэдрэмж холилдоод байгааг эс тооцвол энгийн л дээ.
Харин сандрах бас догдлох тэгээд нэмээд зүгээр л асар их тайван мэдрэмж биеийг минь бүрхэж буй тул би чангаар орилмоор санагдаж байсан юм. Галзуурах нь ээ.
"Ким Инсү..."
Танилцуулга минь ердөө л энэ байсан юм.
"Ким..?"
Харин намайг танилцуулж дуусав уу үгүй юу цонхон талын салааны хамгийн хойно ширээгээ дэрлэн сууж байсан хөвгүүн гэнэт л босоод ирэх нь тэр.
Түүний харц над руу чиглэн нүд рүү минь ямар нэг зүйл хайх аятай тасралтгүй ширтэх бол гар нь ширээн дээрээ тас атгаатай байхыг би олж харлаа.
"Ким Инсү...?"
Царайлаг юм...тэрхэн агшинд толгойд минь бодогдсон бодол минь энэ бөгөөд үнэхээр л түүний сэтгэл татам төрхтэй зүрх минь ч тэр, мэдрэмж минь ч тэр аль нь ч маргаж зүрхэлсэнгүй.
Түүний үс саяхан хэвтэж байснаасаа болон нилэнхүйдээ хөвсийн арзайсан харагдах бөгөөд духных нь урдуур ч бас хэсэг үс унжжээ.
Магадгүй тэр муу залуу...тийм ээ., харахад л ойлгомжтой шүү дээ. Ялангуяа тэр бол бүр ч илэрхий харагдаж байна. Хар савхи, замбараагүй үс, дэндүү сэтгэл татам төрх тэгээд гаран дээр нь харагдах олон шивээс.
Маш муу...
"Инсү, Тэхёны хажууд очоод суучих"
Учир битүүлэг харцны эзэнтэй бодлоороо холбогдон эсвэл зүгээр л түүний тухай таамаглан зогсож байхад минь багш хажуунаас ийн анхааруулах аж. Харин би толгой дохисон хэр нь байрнаасаа хөдлөлгүй урагш харан зогсоно.
YOU ARE READING
Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]
FanfictionЧиний хоолойг сонссон мөчөөс л би чамд гарж чадахааргүй гүн ховсдуулчихсан... - || JJK FANFICTION! || [ PIED PIPER! ] Credits to Sorannn. 2021