[ Your Beauty ]
Chapter.21
-"...Би өдөр түүнтэй уулзахад зүгээр л гар нь..."
Би үгээ дуусгаж чадалгүй санаа алдсаар доош харлаа. Өдөр надтай уулзахдаа л бэртчихсэн явж байсан байж.
Саяхан л цээжинд минь хураад байсан тэр хачин бухимдал мэт мэдрэмж, гэмшлээр солигдож илүү хүчтэй мэдрэгдэж эхэлхэд би бараг л уйлах шахаж байсан юм.
Юу гээч...Жонгүг зүгээр л царайг минь хальтхан хараад л дотор минь юу болж байгааг, сэтгэл минь тогтворгүй, ямар нэг зүйлд санаа зовж буйг минь...эсвэл зүгээр л багахан ядарсан гэдгийг минь шууд л мэдчихдэг.
Гэтэл би дотоод мэдрэмж ч бус зүгээр л ил шархыг нь л хүртэл анзаарч чадалгүй өнгөцхөн хараад өнгөрсөн байж. Үнэхээр гомдмоор...өөртөө их урам хугарч байна гээч.
Доошоо харан санаа алдсаар зогсоход минь Согжин ах мөрөн дээр минь хөнгөхөн цохиод жижигхэн эмийн хайрцаг гарт минь атгуулах аж. Тэгээд Жонгүгийн өрөө лүү дохисоор "Биднийг оруулахгүй байгаа юм. Магадгүй чамайг оруулах байх"
"Жонгүг осолдчихоод сургууль дээр чамайг харах гэж л очсон юм шиг байсан. Чи анзаарсан бол тэр сүүлийн цагуудад хичээлдээ суугаагүй"
Ахиад л гэмших мэдрэмж биеийг минь тэр чигт нь бүрхэхэд би хүндээр санаа алдсаар толгой дохино.
Солиормоор юм..!
Бидний харилцааг хайр биш гэж үгүйсгэхийг хүссэн байсан ч тэгж чадахааргүй ихээр асчихсан галын дөл. Зүгээр л нэг галын дөл бус бүр дүрэлзэн асч буй түймэр...тэгж л их хайрлачхаж.
Жонгүг ээж ааваасаа тусдаа амьдардаг тул ах нарт санаа зовох зүйл байсангүй. Шууд л гал тогоо руу нь орон хөргөгч уудалж эхэлхэд би дахин санаа алдсаар Жонгүгийн өрөөг зүглэлээ.
Тэгэхээр...түүнийг хаалгаа тайлна л гэж найдаж байна.
"Жонгүг..."
YOU ARE READING
Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]
FanfictionЧиний хоолойг сонссон мөчөөс л би чамд гарж чадахааргүй гүн ховсдуулчихсан... - || JJK FANFICTION! || [ PIED PIPER! ] Credits to Sorannn. 2021