[ Your Beauty ]
Chapter.13
-"Инсү, энэ үнэхээр өвдөөд байна"
Жонгүг шивээс хийлгэж буй гар луугаа заасаар хөмсөг зангидахад би зүгээр л нүдээ эргэлдүүлсээр санаа алдлаа.
Тэр буруу зүйл дээрээ эрхлээд байна шүү дээ. Би мэднэ ээ! Түүнийг гар дээрээ маш олон шивээстэй гэдгийг сайн мэднэ. Ер нь бүгд мэднэ...
"Чи зөндөө олон шивээстэй шүү дээ, Жонгүг. Би итгэхгүй байна"
"Тойруулж шивж байгаа болохоор үнэхээр их өвтгөдөг юмаа. Тийм биз дээ, Жимин"
Тэр миний шинэхэн танил Жимин рүү нүдээ томруулсаар харахад Жимин инээд алдсаар толгой дохих бөгөөд тэр өөр юу ч дуугарсангүй инээсээр л байх аж.
Жимин шивээс хийдэг муу залуу гэхэд дэндүү эгдүүтэй..!
"Тэгээд яаж өвдөлтийг нь намдаах юм?"
Мэдэхгүй юм даа. Хэрвээ тэр үнэхээр л өвдөж байгаа бол энэ үнэхээр таагүй юм. Магадгүй миний зурсан үүл бөөрөнхий биш шулуун байсан бол...эсвэл би зүгээр шулуун зураас л зурах байж.
Өвөр дээрээ байх Жонгүгийн савхийг аван хажуудаа тавьчхаад түүн рүү дөхөн очход Жонгүг сул гараараа бэлхүүснээс минь зуурсаар намайг урдаа татаад суулгачхав. Эсвэл бараг л өвөр дээрээ...
"Ж-Жонгүг..?"
Би Жиминээс бага зэрэг санаа зовон ичингүйрнэ. Бас зүрх минь хаашаа ч юм хүч түрэн цохилж байна. Яг л торонд хоригдчихсон бяцхан шувуухай шиг...
Тэр үргэлж л аюултай бас эрсдэлтэй болгоныг туршиж байдаг. Их догь ч гэсэн дэндүү аюултай..!
Жонгүг мөрөн дээр минь эрүүгээ тавиад хүзүү рүү минь шигдсээр "Одоо үнэхээр өвдөхгүй байна аа! Үнэхээр шүү"
Тэр надаар тоглож байжээ.
"Чи үнэхээр зальтай юм аа!"
YOU ARE READING
Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]
FanfictionЧиний хоолойг сонссон мөчөөс л би чамд гарж чадахааргүй гүн ховсдуулчихсан... - || JJK FANFICTION! || [ PIED PIPER! ] Credits to Sorannn. 2021