19

3.2K 320 49
                                    

[ Your Beauty ]Chapter

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Your Beauty ]
Chapter.19
-

Өөрөө хүртэл хааяа гайхдаг нэг тийм үе байдаг юм. Ойрд бүх л хугацаанд тэгэж санагдах боллоо.

Яг үнэхээр галзуурчихсан юм шиг л...

Юу гээч...буруу зүйл буруу биш санагдаж, худал зүйлс үнэн юм шиг төсөөлөгдөөд, үгүй ээ...зүгээр л хийж буй үйл хөдлөл минь зөвхөн Жонгүгтай л байвал энэ надад юунаас илүү зөв зүйл шиг санагдаад эхлэсэн.

Хачин байгаа биз.

Айдас, гэмшлийн оронд сэтгэлд минь догдлол хурж толгойд минь үнэхээр солиотой бодол эргэлдээд~

Болзохыг хүссэн нь бидний буруу биш шүү дээ. Өсвөр насны галзуу тэмүүлэл, биенээ гэх сэтгэлдээ хэт хөөрсөн төдий. Тэгээд ч энэ нь бидэнд дэндүү ихээр таалагдаж байхад...

Магадгүй хайр гээч зүйл л ингэтэл нь ихээр мансуурал дунд төөрүүлж, галзуурал гэгч рүү хөтөлдөг байх.

"Бурхан минь, хичээлээ тасалсан дүүгээ ийм газар дагуулаад явж байгаадаа итгэхгүй нь ээ"

Намжүн ах цэнгээний газрын үүдээр орохдоо гэнэт л зогсоод над руу эргэн харахад би хошуугаа унжуулсаар томдсон цамцныхаа ханцуйнаас атгалаа.

Тэр найзуудтайгаа уулзана гэхэд нь би бараг хоёр цаг гаруй уйлан дуугарч, гуйсаар байгаад хамт ирсэн нь энэ юм. Гэтэл тэр байнга л амандаа намайг ийм газарт ирэх хэрэггүй, тохирохгүй тухай үглэж байна.

Үнэхээр залхмаар...

"Таньтай цуг байгаа шүү дээ. Ганцхан удаа..."

Миний үгэнд тэр санаа алдсаар үсээ арзайлгах аж. Үнэндээ ах өдөр болгон ийм газарт ирж жинхэнэ муу төрхөндөө ордог ч надад бол хамгийн сайн ах шиг санагддаг.

Муу залуу байх юу нь тийм сайхныг мэдэхгүй юм. Охидоор тоглож, зугаагаа гаргах нь нэг үгээр тэдний бараг л хэвшмэл дүрэм болчихсон зүйл. Хол байх ёстой... тэд чинь муу залуус шүү дээ.

Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]Where stories live. Discover now