05

4.6K 381 12
                                    

[ Your Beauty ]Chapter

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Your Beauty ]
Chapter.05
-

"Хайранд цаг хугацаа болон хязгаар гэж байдаггүй.
Жон Голсуорси"

       Жонгүгийн хэлсэн галзуурам хэр нь дэндүү уянгалаг гайхалтай үгсийг сонсоод би хэсэгхэн хугацаанд хөшиж орхив.

       Үнэндээ хэдхэн минутад эсвэл анхны харцаар шууд дурлана гэдэг надад үнэхээр байж боломгүй зүйл мэт санагддаг байлаа. Гэтэл тэр хэдхэн өгүүлбэрээр хормын дотор бодлыг минь дэлхийн төгсгөл хүртэл өөрчилчихсөн.

       Анх харсан даруйдаа л түүнд дурласан гэвэл худал болох ч үнэхээр бүр маш богинохон хугацаанд түүнд асар ихээр татагдаж буй минь туйлын үнэн.

Зүгээр л сэтгэлээ зөнд нь орхиод зүрх чинь юу хүсэхийг мэдрээд үз...Чи ч гэсэн үүнийг хүсэж байгаа биз дээ?

       Галзуу аятай цохилон түүн рүү хязгааргүй тэмүүлж буй зүрх минь энэ асуултын хариултыг хэлээд өгчих шиг...Тийм ээ, би үүнийг хүсэж байна.

       Гэхдээ хэдхэн хором, түрхэн хугацаанд л үүнийгээ дотроо нуучихъя. Энэ удаан үргэлжлэхгүй ээ. Магадгүй орой болтол л...Надад болж буй зүйлийг ойлгох бас бага зэрэг тайвшрах хугацаа хэрэгтэй.

       Нэг гүнзгий амьсгаа авчхаад юу мэдэрч бас хүсэж байгаагаа хэлэх гэтэл гэнэт л Жонгүг түрүүлэн "Хэдий эсэргүүцэж байгаа ч хамаагүй ээ! Чамайг эсэргүүцэх тусам илүү өдөх болно!" гэсээр хөмсөг зангидах нь тэр.

       Юу вэ? Би уг нь хариултаа хэлээгүй байгаа юмсан.

       "Хэн эсэргүүцэх гэсэн юм?"

       Намайг нүдээ эргэлдүүлсээр ийн хэлэхэд Жонгүг хөмсөг зангидан зогсож байгаад тэр дороо л өөрчлөгдөн нүүр дүүрэн инээмсэглээд ирэв.

       Тэр муу залуу гэхэд хэтэрхий эгдүүтэй~

       "Тэгэхээр чи зөвшөөрч байгаа юм уу?"

Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]Where stories live. Discover now