Би маш том хурлыг үймүүлсэн бололтой хүмүүс над муухай харна.
-Уучлаарай. Энэ нэг юмнаас болоод гээ хэлж дуусаагүй байтал нөгөө ниффлер миний юмыг дахиад шидэж эхэллээ. Гэхдээ тийм ч олныг биш. Тэр Слизериний зүүлтийг дээш шидэхэд барьж авахын тулд дээш үсэрлээ. Ашгүй нэг юм барьж авахад ардаас мөс шиг хүйтэн хоолой:
-Наадхаа хаанаас аваав?
-Аавынхаа нууц өрөөнөөс.
-Аав чинь хэн юм?
-Хэлэхгүй. Та хэн гээч вэ? гэж цав цагаан хамаргүй царайг харан хэллээ.
-Би бол Лорд Волдеморт.
-Үнэн үү? Жинхэнэ Волдеморт иймэрхүү л газар хурал хийх байхдаа гэж танхимийг тойруулан харангаа хэллээ.
-Миний нэрийг хэлж зүрхлэнэ гэнэ ээ? Авада Кедарва. Би саваагаараа нэг савчин шившлэгийг няцаалаа. Үүнийг хийхийг бараг нэгдүгээр дамжааныхан мэднэ шүүдээ. Хүүхдүүдийг биеэ хамгаалахын тулд үүнийг ашиглахыг зөвшөөрдөг болсон. гэхдээ зөвхөн амьтан дээр.
-Та Кедарва шидээр дайрлаа гэж үү? Тийм анхан шатны юу? Нэгдүгээр дамжааныхан ч үүнийг хийж чадна шүүдээ.
-Охин минь чи намайг өөрөөсөө ухаантай гэж бодоо юу?
-Үгүй ээ.
-Чиний нэр чинь хэн юм?
-Хэлэхгүй ээ. Надад таниас асуух зүйл зөндөө байна. Та хаана амьдардаг юм бэ? Албанид уу? Эсвэл Ридлийн байшинд уу?
-Чи харваас их зүйл мэдэх бололтой.
-Мэдээж. Би таны амьдралын тухай бүгдийг уншсан. Тэр саваагаараа даллахад намайг үл үзэгдэх олс уялаа. Өө би энэ шившлэгд дургүй. Учир нь олс харагдахгүй бодохоор би хаашаа шившлэг илгээхээ мэдэхгүй, нэг удаа олсыг шатаах гэж байгаад өөрийгөө түлж билээ.
-Мэдсэн бол олон зүйл ярьдаггүй байж гэж бувтналаа. Яаяа лдаа. Өвдөж байна шдээ.
-За охин минь. Чи Харри Поттер тухай мэдэх үү?
-Мэдээж. Тэр чинь миний.... Та ер нь...
-Харри Поттерийн тухай мэддэг бүхнээ ярь. Алив миний асуултанд хариул! Олс улам чангархыг мэдэрлээ. Би амьдралдаа хэзээ ч ийм өрөвдөлтэй байдалд орж байсангүй.
-Би танд хэлвэл намайг тавих уу?
-Зүгээр хэл.
-Та миний бодсноос илүү уйтгартай юм байна. Надад тэр .. ААА яаяа. Тэр надад Криуцитус шившлэг илгээлээ. Тэсэхийн аргагүй аймшигтай өвдөлт байлаа. Би ч буруу зүйлтэй хутгалдлаадаа.
YOU ARE READING
Би бол Лили Луна Поттер
FanfictionНамайг хүмүүс үргэлж хүрээлж явдаг. Учир нь миний аав алдарт Харри Поттер Надад миний амьдрал уйтгартай санагддаг. Тийм л учраас би цаг хугацаа ухраагчийг хулгайлсан. Би өөр ертөнцөд ямар байдгийг мэдэх, алдартай хүмүүстэй уулзах гээд миний адал явд...