Уулзалтаа мартсан нь

46 3 0
                                    

-Фред уу? Тэр дэлгүүр дотор байгаа.

-Юу авах уу?

-Хичээл завсардуулагч авъя л даа.

-Та нарын хичээл чинь орох болоогүй биздээ.

-Хичээл ойртохоор чинь бүгдээрээ дуусчихна шүү дээ.

-буцах замдаа берти боттс авна шүү.

Удалгүй бид хоёр дуртай амттан, хичээл завсуурдуулагч гээд л баахан юм авлаа.

-Одоо гарах уу? Баахан юм авчлаа.

-За тэгье. Нээрэн цаг хэд болж байна?

-Нэг дөч.

-Ээ баларсан юм. Уулзалтаасаа хоцорлоо. Би гялс зөөвөрлөгчөө аваадахъя. Маш олон амттан хийсэн учир авахад амаргүй байлаа. Эцэст нэг юм олоход....

-Мерлиний сахал минь хугарчихсан байна шүү дээ.

-Бид яаж танай гэр лүү явах уу?

-Манай гэр Диагон гудамжнаас асар хол шүү дээ.

-Танайх руу шуудангаас ууль аваад бичвэл хэр хурдан очих уу?

-Хүлээгээрэй. Бид тэдэн рүү утасдая.

-Утасдая гэж юу гэсэн үг юм?

-Маглуудын төхөөрөмж байгаа юм. Халааснаасаа утсаа гаргаад аав руу залгалаа. Гэтэл утсыг Жеймс авлаа.

-Байна уу?

-Байхгүй ээ.

-Жеймс!

-Бас яасан бэ?

-Рөүс бид хоёр Уизлигийн шидэт дэлгүүр ороод нөгөө.. уулзалтаа мартчихсан. Тэгээд бас зөөвөрлөгч эвдэрчихсэн. Бид 2 гэртээ харьж чадахгүй байна.

-Заза ойлголоо. Явж аавд хэлье. Ингэж үг дамжуулсаны шанд нь нэг хуурамч саваа.

-Жеймс!

-Өгнө шүү. Баяртай.

-Жеймс байна. Гэхдээ үг дамжуулах эсэхийг нь мэдэхгүй юм. Яадаж Тедди авсан бол...Тедди бол Римус Люпин ба Нимфадора Тонкс хоёрын хүү билээ. Харамсалтай нь тэд 1998оны 5 сарын 2нд нас барсан. Аав Теддиг өргөж авч өөрийн хүүгээс өөрцгүй өсгөсөн билээ. 

-заза хоцорчихлоо. аль хэдийн 2 цаг болчихлоо. Хажууд тасхийх дуу гарахад бид хоёр хоёул цочлоо. 

-та хоёр яаж уулзалтаа мартав аа? Энэ нагац ах Рон байна. 

-Чи цагтаа амжина гэж хэлсэн санагдах юм.  Энэ аав байна. 

Би бол Лили Луна ПоттерWhere stories live. Discover now