Волдеморт+Гриндэлволд=сүйрэл

39 3 0
                                    

-Профессор Дамблдор, ер нь танд гандиргийн саваа байдаг гэсэн үнэн үү?

-Надад ямар ч үхлийн шүтээн байхгүй.

-Аан. Тэгэхээр чинь Гриндэлволдод байгаа юм байна. За байз. Гриндэлволд чинь хаана амьдардаг билээ гэж Гриндэлволдын амьдралын тухай номны хуудасыг эргүүлэнгээ хэлэв. -Арай чдээ байхгүй байна шүүдээ.

-Наад номыг чинь хэн бичсэн юм бэ?

-Миний аав. Харри Поттер. Гэхдээ та мэдэхгүй лдээ. Тэгэхээр би өөрөө Гриндэлволдыг олох болж байгаа юм уу? Арай чдээ. Францад байгаа юм болов уу? Хмм... Эсвэл уулзахаа болих уу? Хүлээгээрэй. Невт та чинь ганцхан өдрийн өмнө Гриндэлволдтой уулзсан юм байна. Тэгэхрээр ердөө арав юм уу арван нэг удаа эргүүлэх юм байна. Хаана гэдгийг мэдэж байгаа гэж гүүрэн дээр холхих зуураа хэлэв. -Заза ойлгомжтой. Ганцхан зүйл үлдлээ. Обливайт.

Би зүүлтээ эргүүлж эхэллээ. Би гүүрэн дээр ганцаараа боллоо. Нээрэн цүнхэн дотроо францын ид шидийн яам явах зөөвөрлөгчийг авсан шүүдээ. Тийм ээ. Би зөөвөрлөгчөө гарган шууд тоолж эхлэв.

-Нэг хоёр гурав. Би францын ид шидийн яаманд иржээ. Хүлээн авах газрын эмэгтэй (францаар)

-Францын ид шидийн яаманд тавтай морил. Охин минь. Эцэг эхтэйгээ уулзах гээ юү? Үнэндээ би франц хэл мэддэггүй. Би (англиар)

-Сайн байна уу? Та англиар ярьж чадах уу? Өнөөх эмэгтэй нөгөө франц хэлээр юм ярилаа. Би тоохгүй явах гэтэл хоёр хамгаалагч бололтой хүн зогсоолоо. Тэр хоёр бас францаар ярив. Би хаашаа явах гэж байгаагаа гараараа үзүүлсэн ч бүтсэнгүй хамгийн сүүлд нь

-Гриндэлволд гэж англиар ойлгуулах гэж хичээлээ. Өнөө хоёр хүн явснаа буцаад ирэхдээ нэг хүн дагуулсаар ирэв. Дагаж ирсэн хүн (англиар)

-Охин минь чи юу хүсээ вэ?

-Мерлиндээ талархъя. Би Гриндэлволдыг хаана байгааг мэднэ.

-гриндэлволд оо? Хаанаас мэдээ вэ?

-Тэр хамаагүй уулзалт газар доор болж байгаа. Би хаана гэдгийг заагаад өгье гэж гараараа дохиод номон дээр бичсэн газар луу явлаа.

Хэсэг хугацааны дараа

-Ирчихлээ. Шш. Чимээгүй бай. Невт гээд түүний найзууд номон дээр гардаг шиг аль хэдийн иржээ. -за би заагаад өгчихлөө. Одоо намайг тайван орхи гэлээ. Би ойртон Гриндэлволдыг ойроос харахыг хичээлээ. Очиж юм ярих уу? яах уу? Юу ч гэсэн юүдэн өмсөөд урд талын хэсэг рүү очъё. Урагшаа явахад Гриндэлволдын царай маш тод сайн харагдаж байлаа. Нэг нүд сонин, гэхдээ Мүүдигийнх шиг биш, арай өөр өнгөтэй ажээ. Гриндэлволд маглуудийг өөрсдөд нь үйлчлэх ёстой гэсэн утгатай зүйл ярилаа. Гриндэлволдын хүйтэн харц танхимыг гүйлгэснээ над дээр тогтлоо. Би түүнийг сайн харахын тулд юүдэнгээ буулгасан байв.

Би бол Лили Луна ПоттерWhere stories live. Discover now