Миний амьдрал

54 3 0
                                    

Миний нэрийг Лили Луна Поттер гэдэг. Тийм ээ таны зөв. Миний аав бол Лорд Волдемортыг дийлсэн алдарт Харри Поттер. Би Жеймс, Албус хоёроос залхаж гүйцэж байлаа. Би одоо дөрөвдүгээр дамжаа. Хогварст аавын хэлсэн шиг тийм ч гоё биш байсан. Аав угаасаа Тэнүүлчийн газрын зураг, далдын хар нөмрөгөө (үл үзэгдэх цув) Албусд өгсөн. Шидтэний ертөнцийн ихэнх хүмүүс намайг танина. Энэ бас л аавтай холбоотой. Яагаад ч юм Харри Поттерийн хүргэн болно гэж боддог ч юм уу?хөвгүүд үргэлж үерхэх санал надад тавина. Яахав миний маргад ногоон нүд, гал улаан үсэнд татагдсан байж болох юм. Хогварстын зөнөсөн захирал Минерва МакГонагалл намайг миний эмээ Лилитэй их адилхан гэж үргэлж хэлнэ. Гэхдээ би Скорпиусээс (Драко Малфойн хүү) өөр хүнтэй үерхэж байгаагүй. Би хулгайч болохыг хүсдэг. Энэ солиотой сонсогдож байгаа ч би өөрийнхөө хүчээр мөнгө олж, өөрийнхөө хүчээр гэж дээ хулгайлж мөнгө олон амьдарахыг хүсдэг. Би үүнийг бие дааж амьдрах гэж үздэг. Гэвч өнөө үеийн шид үнэхээр хүчтэй болсон болохоор хулгай хийнэ гэдэг галзуу хүний үйлдэл гэнэ. Шийтгэл ньч аймар, азкабанд нэг юмуу хоёр жил хорино. Азкабанд насаараа хоригдох хүмүүс орох хуулийг аав өөрчилсөн.

-Лили. Өглөөний хоолоо идээрэй. Энэ бол миний ээж Жинни Поттер. Ээж намайг нэрлэсэн. Аав ах нарын нэрийг маань зохиосон. Ээж харин миний нэрийг өөрөө өгье гэсэн ч аав эхний нэрийг нь заавал Лили болгоно гэхээр нь ээж дунд талын нэрийг нь лилитэй зохихоор нэр олсон нь луна байсан юм.

-Ирж байна уу? хурдалаарай.

-За одоо очлоо. Гал тогоонд очиход Албус байсангүй.

-Албус хааччихсан юм?

-Тэр тэнэг газрын зургаа ширтэж байгаа биз.

-Тэнэг ээ?

-Тэнэг л биздээ. Миний бодлоор тэр газрын зураг их ашигтай. Даан ч минийх биш юм даа.

-Наад үгээ дахиад хэлж болохгүй шүү гэж ээж гараа ташаандаа аван хэлэв. Ээж гараа ташаандаа авангуут яг эмээ шиг харагддаг гэж нагац ах Рон өмнө хэлж байсан санаанд орчихлоо.

-Чи юун хулгайч мулгайч бодоод байгаа юм? Чи сүүлийн үед оклиминцийгээ давтаагүй юм уу? гэж аав тайвнаар асуув.

-Аа...нөгөө юу. Харин сүүлийн үед нөгөө гэж би булзааруулахыг оролдон хэллээ. Энэ үед Албус орж ирэв. Тэр бөөн баяр болсон аятай баярлан үсрэв.

-Яасан?

-Санаж байна уу? Хичээлийн төсгөлд надтай найзлая гэсэн охин.

Би бол Лили Луна ПоттерWhere stories live. Discover now