-Би танд өөр зөндөө зүйл хэлж чадаагүй. Намайг уучлаарай. Таныг "хулчгар" гэж дуудсанд, та хулчгар огтоос биш та бол маш зоригтой.
-Намайг хулчгар гэж хэлснийг санахгүй байна. Гэхдээ Поттер, чамайг тэгж хэлэх хүн гэдгийг мэднэ гэж шүднийхээ завсаар сийгүүлэв.
-Хэлсэн ч бай, үгүй ч бай би танд амь наснаасаа илүү их өртэй. Би таныг дурсаж дунд хүүгээ Албус Северус Поттер гэж нэрлэсэн. Хүү минь ухаантай, яг л Слизериний авъяасыг бүгдийг нь дууриасан.
-Поттерийн хүү Слизеринд оржээлдээ гэж сунжруулан хэлэв.
-Тийм ээ, Тэр Слизеринд орсон. Би үүнд бухимддаггүй. Харин ч эсрэгээрээ бахархадаг.
-Та Албусыг Слизеринд орсноор нь бахархадаг хэрэг үү? гэж би тэдний яриаг чагнах зуураа хэлэв.
-Яагаад болохгүй гэж? Слизерин муу биш. Муу хүмүүс л Слизеринд байсан болохоос биш.
-Тийм лдээ. Бахархаад байхдаа яахавдээ.
-Лили.. гэж Снейп шивнэв.
-Тийм ээ. энэ бол миний бага охин Лили Луна Поттер. Яг миний ээж шиг.
-Яагаад та хүмүүсд намайг танилцуулах болгонд " ээжтэй минь адилхан" гэдэг юм бэ? Би бараг наад үгийг чинь мянган удаа сонсон. Ядаж "над шиг ногоон нүдтэй гэж болдоггүй юм уу?
-Үнэндээ чи Лилитэй их адилхан юм гэж Снейп шивнэсэн ч танхимд цуурайтав.
-Мэднэ ээ, мэднэ. ааваа би танд ёрөндөгийг өгвөл намайг зөнд хаяна гэсэн байх аа.
-Тийм лдээ. Гэхдээ... би чадахгүй. Чи хичээл номоо яах юм?
-Би долдугаар дамжааний Ш.Е.Т өгж чадна.
-Сургууль бол бодит амьдрал биш.
-Бид сургуулиас гадуурх тэр зүйлд л бэлддэг биздээ гэж дүрсхийв.
-Тийм ээ тийм. Яахав зөвшөөрье. Гэхдээ долоо хоногт нэг удаа гэртээ ир. Хоолоо бас яах юм?
-Долоо хоногийн нэг өдөр ирэхдээ авчихъя.
-Тэгвэл дараа нь уулзах хүмүүсийн жагсаалтаа хэл.
-Гриндэлволд, Невт Скаммандер, Николас Фламел,залуу Дамблдор, Амбриж.
-Амбрижтэй уулзаж яах юм?
-Яагаад тийм үзэн ядмаар гэдгийг мэдэх гэсэн юм.
-Чи саяных шиг байдалд орвол яах юм?
-Орохгүй ээ. Би болгоомжтой байна аа.
-За. Гэхдээ ээж чинь намайг алах байх аа.
YOU ARE READING
Би бол Лили Луна Поттер
FanficНамайг хүмүүс үргэлж хүрээлж явдаг. Учир нь миний аав алдарт Харри Поттер Надад миний амьдрал уйтгартай санагддаг. Тийм л учраас би цаг хугацаа ухраагчийг хулгайлсан. Би өөр ертөнцөд ямар байдгийг мэдэх, алдартай хүмүүстэй уулзах гээд миний адал явд...