Чанёол инээмсэглэн Инхаг бэлхүүсээр нь тэврэн нохой руу харан нүдээ ирмэв.
Инха нүдээ аньсан хэвээр байсан ч нохой хуцхаа больход нээн харвал нохой томоотой гэг чинь сууж байв.
Инха Чанёол руу харвал түүн рүү ширтэж байсанд ичэн хөлөө буулгахад түүнийг тэврэх гараа тавьсангүй. Цээжнээс нь түлхэхэд Чанёолын гар сулрах битгий хэл Инхагын духтай өөрийн духаа нийлүүлэхэд бараа бологчид эргэж харав.
Инха түүний хариу үйлдэл гайхан нүдээ томосгон түүн рүү бөлтгөнөн харав.
Түүний духанд Чанёол уруулаа наав. Зөөлөн уруул түүний духан дээр буулаа.
Инха нүдээ анин гайхшрав. Ичэж байгааг нь элтгэх мэт ягааран харагдах хацар.
Чанёол тэврэлтээ салган Инха руу харав.
Чанёол- Нохой чамайг идчихгүй шүү дээ
Инха- Тэр үнэхээр бүдүүлэг намайг хараад л хуцаж эхлэсэн. Тэр өөрөө эхлэсэн.
Чанёол түүний хариултанд хөхрөн толгой сэгсэрнэ. Нохойг бүдүүлэг гэнэ шүү. Тэр өөрөө бүдүүлэг нь юмсан.
Чанёол- Чи хүүхэдтэй болвол өөрөө эхлэсэн гээд байж байх уу?
Инха энэ үгийг сонсоод зүрх нь чичэрэв. Гар нь салгалана. Айдас түүнийг бүрхэх нь тэр. Инхаг баргар царайлахыг харсан Чанёол буруу үг хэлсэн мэт санагдана.
Инха- Яагаад гэнэт хүүхдийн талаар яриад байгаа юм?
Чанёол- Зүгээр л жишээ авсан юмаа.
Инха гэнэт нэг зүйл санасан мэт нохой руу огцом харан
Инха- Энэ хэний нохой юм? Чинийх юм уу? Чамайг хараад томоотой байх чинь
Чанёол- Үгүй ээ Чанхүгийн нохой
Инха- Юу? Тэр жоохон хүүхэд нохойноос айдгүй гэж үү?
Чанёол- Тэр харин ч дуртай. Ганцаардаад байсан болохоор би бэлгэлэж байсан юм.
Инха толгой дохин
Инха- Ийм учиртай байжээ.
Инха- Ингэхэд удахгүй ордноос гарна гэсэн үү?
Чанёол толгой дохин
Чанёол- Таван өдрийн дараа гарна. Чи догдлож байна уу?
Инха инээмсэглэн
Инха- Тэгэлгүй яахав дээ. Ордноос албан ёсоор айх айдасгүй гарах гэж байна шүү дээ. Ордонд гүйж ч болохгүй давчидмаар байдаг.
BẠN ĐANG ĐỌC
Хааны Эмэгтэй 2 | King's Woman 2
Lãng mạnЕсөн сүүлт үнэгт дурласан хаан.Хүйтэн хөндий хаанд дурласан есөн сүүлт үнэг тэдний хайрын түүх